Бэлгийн замын болон халдварт өвчин

e4cb9e4fc1f5cb06bigНянгийн гаралтай үрэвслийн үөд эмэгтэй хүний үтрээнд ердийн үед байдаг нянгууд замбараагүй үржсэнээс сааралдуу өнгөтэй, хөөсөрхөг, загасны үнэртэй зүйл ялгарна. Эрэгтэй хүнд ийм нян байх боловч шинж тэмдэг илрэхгүй. Нянгийн гаралтай үрэвслийн үед үтрээнд антибиотик юм уу антибиотик агуулсан тос хийж эмчилнэ. Хэрэв энэ өвчнийг эмчлэхгүй бол үргүйдэлд хүргэж болзошгүй.
- Хламидиозын үед шээхэд өвдөх ба бэлэг эрхтэнээс салсархаг ялгадас гарах зэрэг шинж тэмдэг эрэгтэй хүнд илэрнэ. Эмэгтэй хүний үтрээнээс мөн ялгадас гарах боловч ихэнхдээ шинж тэмдэг илэрдэггүй. Бэлгийн хавьтлын үед хэвлийгээр өвдөж болно. Хламидозын үед антибиотикоор эмчилнэ. Хэрэв эмчлэхгүй бол эрэгтэй, эмэгтэй хүний алиныг ч үргүйдэлд хүргэж болно.
- Цистит эмэгтэй хүнд ихэвчлэн тохиолддог. Эмэгтэй хүний шээсний суваг богинохон байдаг тул нянгууд шулуун гэдэснээс давсаг руу амархан ордогтой холбоотой. Ихэвчлэн нилээд хүчтэй бэлгийн хавьтлын дараа давсаг механикаар цочрон давсагны үрэвслийн шинж тэмдэг илрэх нь олонтой. Эрэгтэй хүний шээсний суваг урт болохоор давсагны үрэвсэл ховор тохиолддог.
- Бэлгийн хомхой өвчний үед бэлэг эрхтэний орчим хатуурч чимчигнэн, загатнаж байснаа цэврүү гарна. Энэ цэврүү хагарахад маш өвчтэй шарх үүсч, шээхэд өвдөн, бие суларч халуурна. Энэ өвчнийг хомхойн вирус үүсгэдэг.
- Мөөгөнцөр өвчний үед цагаан өнгөтэй ээдсэн маягийн ялгадас үтрээнээс гарч, бэлэг эрхтэн орчмоор загатнан, бэлгийн уруулууд улайж хавдах ба шээхэд хорсож болно. Мөөгөнцөрийг антибиотик, тосоор эмчилнэ. Мөөгөнцөр нь дулаан, агааргүй орчинд ургах дуртай. Ийм учраас энэ үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эмэгтэй хүн сийрэг ноосон дотуур өмд өмсөх нь зүйтэй бөгөөд бие барьсан өмд өмсч болохгүй.


URL:

Сэтгэгдэл бичих