Далай дээрх торгоны замыг байгуулна гэв
“Гэрлийн хот” хэмээн нэрлэгдсэн Чуанжөү хотыг Зүүн Азийн соёлын хот болгон өргөмжлөх ёслол дээр Хятад улс далай тэнгис дээрх торгоны замыг байгуулна хэмээн мэдэгдлээ.
Тус ёслолд оролцсон БНСУ-ын Гван Жю, Японы Ёкохама хотын төлөөлөгчид Чуанжөү хотын удирдлагуудтай хамт цэцэгт дэнлүү асааж тус хотыг Зүүн Азийн соёлын хот болгон тунхаглажээ. Хятад улс эртний боомт хотуудаа шинээр сэргээн хөгжүүлж, тус бүрийнх нь онцлогийг товойлгон, арилжаа худалдаа, соёл жуулчлалын шинэ төвүүдийг бий болгохоор шамдаж байгаа билээ. 2014 онд Чуанжөү хотод соёлын 100 гаруй томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хөххот Б.Занданхүү
URL: