Өвөрмонголд 100 тонны нөөцтэй алтны уурхай олджээ
Хятадын шинжээчид саяхан Өвөрмонголын Баотао хотын ойролцоо 100 тоннын нөөцтэй алт олборлох уурхай нээжээ.
Геологийн мэргэжилтнүүд алт олборлож болох газруудад шинжилгээ хийж, улмаар хиймэл дагуулын тусламжтайгаар уурхайн нөөцийг тогтоосон байна.
Одоогоор долоон ажлын хэсэг 53 алтны судал дээр ажиллаж байна. Алтны уурхайг бүрэн ашиглаж чадвал нийт 35 тэрбум юанийн ашиг олох боломжтой. Энэ нь Хятадын эдийн засагт маш том хөрөнгө оруулалт болно хэмээн эдийн засагчид үзэж байна.
Алтны хэрэгцээ өсч буй энэ үед Хятад улс дэлхийн алтны хэрэгцээний 36 хувийг нийлүүлэх хэтийн төлөвлөгөө гаргажээ.
Д.Гэрэлцэцэг
URL: