Гэрийн нөхцөлд хэрхэн зайрмаг хийх вэ?

strawberry-ice-cream1-550x366Зайрмагийг дурлалт хосуудын идээ гэдэг. Харин энэ идээнд мөнгө үрэхгүйгээр гэрийн нөхцөлд хялбархан хийж хайртай хүнээ баярлуулах аргыг зөвлөж байна. Өөрсдөө хийсэн зайрмаг дэлгүүрийн зайрмагнаас илүү амттайг мэдрээрэй.
Орц: Гадил жимс 3 ширхэг
Шоколад 100 гр
Элсэн чихэр 50 гр
Цөцгий 250 гр
Нимбэгний шүүс

Бэлтгэх арга: Гадил жимсээ цэвэрлээд жижиг хэмжээтэй хэрчинэ. Дараа нь элсэн чихэр, нимбэгний шүүстэй нийлүүлж нухаш болтол нь хутгана. Хутгагч миксер байвал зүгээр. Бий болсон холимогт, хутгасан цөцгийгөө хийгээд крем маягийн паст болтол нь хутгана. Үүний дараа бэлтгэсэн том хундаганд хийгээд гурваас дөрвөн цаг хөргөгчинд тавина. Хөлдсөний дараа усны ууранд хайлуулсан шоколадаар чимэглээрэй. Мөн амтат зайрмагандаа нэр бодож олоорой.

MISS.MN


URL:

Сэтгэгдэл бичих