Монгол улсын Засгийн Газар дахин 17631 Хятад тариачдыг ажлын байраар хангана

“Оюу Толгой” компаний захиалгаар Монгол улсын Засгийн Газар тогтоол гарган, 6000 гаруй Хятад ажилчин ажиллуулах шийд гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл нүүрсний тээвэрлэлттэй холбоотойгоор дахин 17631 Хятад ажилчин оруулж ирэх шийдвэрийг Засгийн Газар гаргасан байна.
Монгол улсын НХХЯ-ы сайд Т.Ганди гэдэг эмэгтэй үүнийг “Монголчууд мэргэжлийн чадвар муу байгаа тул өндөр мэргэшсэн зарим ажлын байранд гадаадын хүн ажиллуулж буй ” хэмээн тайлбарлажээ.
Эдгээр “өндөр мэргэшсэн ажилчид” нь нүүрсний замд тээвэр хийдэг Хятадууд бөгөөд дийлэнхи нь Хэйлунжиан, Ганьсу зэрэг хязгаар нутгуудаас ирсэн тариачид юм.
Тэдний дийлэнхи нь тээврийн салбар дахь  ажлын гараагаа Монголоос эхэлж буй “мэргэжлийнхэн” аж.

Х.Бадамгэрэл

Зураг дээр дарж, томруулж харна уу?


URL:

Сэтгэгдэл бичих