БНАСАУ цөмийн зэвсэгтэй байхыг хэрхэвч зөвшөөрөхгүй
БНСУ-д айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 13-ны өдөр хэлэхдээ, БНАСАУ цөмийн зэсэгтэй байхыг Америк хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, БНАСАУ бодит үйл ажиллагаагаараа дамжуулан цөмийн зэвсэггүй байх үзэл санаагаа харуулах ёстой гэжээ.
Керри 13-ний орой БНСУ-ын гадаад хэргийн сайд Үн Биунг Сетэй хамтран хэвлэлийн бага хурал хийхдээ, БНСУ болон Америк Солнгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг санал нэгтэй зөвшөөрч байна. БНАСАУ цөмийн зэвсэггүй байх хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг хүсч байна гэж мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ, БНАСАУ цөмийн зэвсэггүй байх талаар хүчин зүтгэл гаргахгүй байна. Америк Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхийг санаачлахгүй, харин Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй байхаа харуулж чадсан нөхцөлд л зургаан талт хэлэлцээ дахин эхлэх болно гэжээ.
БНАСАУ, БНСУ болон Америкийн цэргийн нэгдсэн сургуулилтыг хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлүүдийг уулзуулах ажиллагааны дараа болтол хойшлуулахыг шаардсан тухай Керри хэлэхдээ, хүмүүнлэгийн асуудлыг цэргийн асуудалтай холбох хэрэггүй, цэргийн сургуулилт тогтсон цагтаа болох болно гэжээ.
Керри бас БНСУ болон Япон хоёр орон түүхийн асуудлаарх маргаанаа зохицуулах арга замаа олохыг уриаллаа. Тэрээр хэлэхдээ, Япон эргэн тойрны орнуудтайгаа харилцаагаа сайжруулах нь БНСУ болон Японы ашиг сонирхолд нийцэх төдийгүй, Америкийн ашиг сонирхолд ч нийцэх болно. Солонгосын цөмийн заналхийлэлд БНСУ, Америк, Япон гурван орон зайлшгүй нягт хамтран ажиллах ёстой гэжээ. Холбоотон орны хувьд БНСУ Япон хоёр орон харилцааг сайжруулахад туслахад Америк бэлэн байна гэжээ.
/Баатар орчуулав/
URL: