Олимпын ачаар Японд Оросын нэр хүнд өсч байна
Сочигийн олимпийн бэлгэ тэмдэг болсон Матрёшка, Оросын далбаа зэргийг япончууд маш их сонирхох болжээ. Тухайлбал, олимпын нээлтийн өдөр Японы телевизийн хөтлөгч үзэгчидтэй оросоор “Доброе утро” , “Добрый день” гэж мэндэлсэн бол бусад нэвтрүүлгийн хөтлөгчид “До свидания”, “Удачи”, “До встречи” зэрэг орос мэндчилгээний үгсийг хэрэглэх болсон байна. Түүнчлэн Японы номын дэлгүүрт Оросын далбаа, Матрёшка, Оросын газрын зураг бүхий бэлгэ дурсгалын зүйлс элбэг худалдаалагдах болжээ. Мөн орос үндэсний хоолноос пирожкиноос өөрийг мэддэггүй байсан япончууд цахим ертөнцөөс орос хоолны жор авч, хийж үзэн энэ тухайгаа бусадтай хуваалцах болжээ.
А.Цацралт
URL: