Тэнүүн огоо компанийн хуулиа мэддэггүй жолооч нар ард иргэдийг хохироосоор байна

48561_91420Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Түр зогсолт” нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минут хүртэл хугацаагаар зогсох. Зорчигчдыг буулгаж суулгах, ачаа ачих, буулгахад үүнээс илүү удаан хугацаагаар зогсож болно.

Иргэн Б-н өгсөн мэдээллээс та бүхэнтэйгээ хуваалцья.

-Сайн байна уу. Та болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү.

Цамбагаравын хойшоо Өнөр Дэнж тал руугаа Залуучуудын гудамж дагуу түр зогсолт хийсэн. Хажуу талын Үсчинд уутай эд зүйл оруулж өгөөд гарч ирэхэд “Тэнүүн Огоо ХХК”-н ачигч машин ирсэн байлаа. Машин ачих үйл явц дөнгөж эхэлж байсан. Ачигч машины жолоочид Уучлаарай ахаа машинаа түр тавиад хажуу талын үсчинд юм оруулж өгсөн юмаа Одоо ингээд машинаа унаад явлаа Дөнгөж 2 3  минут болсон ш дээ ийм юман дээр ачих шаардлага байдаг юм уу Хуулин дээрээ түр зогсолт 5 минут зогсох эрхтэй байдаг ш дээ гэхэд Би мэдэхгүй ээ машиныг чинь ачаад явлаа Тэр замын цагдаатайгаа очиж учраа ол гээд зөрүүдэлсээр байгаад миний машиныг ачаад явсан.

Замын Цагдаагийн байгууллага руу залгаад болсон явдлыг хэлэхэд уул нь ачигч машин нь ачихаасаа өмнө тэр машины дугаарыг чанга яригчаар ийм дугаартай машины хүн байна уу гарч ирэхгүй бол ачлаа гэж хэлэх аль эсвэл машины дотор талд байгаа утасны дугаар луу нь залгаж мэдэгдэх ёстой. Хэрвээ машины хүн нь гарч ирээгүй тохиолдолд тэр машиныг ачих эрхтэй байдаг. Тэр цагдаа хэлэхдээ Тэнүүн Огоо ХХК-н дээд албан тушаалтнуудад хандаж өргөдөл гомдолоо гаргах эрхтэй гэсэн.

Тэнүүн Огоо ХХК-н  болох 88290000 дугаар залгаад гомдол гаргах гэсэн юм аа гээд болсон явдлыг тодорхой ярьж өгөхөд урдаас уурлан Чи юугаа мэддэг юм ажлаа хийж яваа хүн чамд баримт нотолгоо байгаа юм уу гэх мэтчилэн хэл амаар доромжлон хүний эрхэд халдлаа. Бичлэг хийх гэсэн боловч машиндаа IPAD-аа орхисон тул бичлэг хийх боломжгүй байсан.

Дараа нь Сонсголонгын журмын хашаа-ны утас руу залгасан тэгэхэд урдаас ачилтын мөнгө болох 50000₮ торгуулын мөнгө болох 20000₮-г төлөөд машинаа ав гэсэн хариу өгсөн. Болсон явдлыг ярьж өгөхөд Бид нар тэрийг мэдэхгүй ээ Зүгээр торгуулийнхаа мөнгийг өгөөд машинаа авбал ав Авахгүй бол торгуулийн чинь мөнгө нэмэгдэнэ гэсэн хариу өглөө.

Би ч яахав ингээд хохирдог юм байж цаашид хуулиа мэддэггүй Тэнүүн Огоо ХХК-н жолооч нар дахиж ийм явдал битгий гаргаасай гэсэн дээ энэ мэдээллийг өглөө.

Эцсийн эцэст хуулиа мэдэхгүйн байж албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус үйлдэл хийж ард иргэдийг битгий хохироогооч ээ!!!


URL:

Сэтгэгдэл бичих