“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье”-“Монгол бизнес”-хөтөлбөр
Дэлхийн жишигт нийцсэн Олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг “Дүнжингарав” худалдааны төв “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ” уриатай “МОНГОЛ БИЗНЕС” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжих “МОНГОЛ ХҮНС” хөтөлбөрт үндэсний хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувь хүн гэх мэт бүхий л үндэсний хүнс үйлдвэрлэгчид хамрагдах боломжтой юм. Ингэснээр үндэсний бүх хүнсний бүтээгдэхүүний худалдааг нэг дор төвлөрүүлж, үйлчлүүлэгчдэд нэг дороос баталгаатай, чанартай, эрүүл хүнсээ цуглуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хэрэв та үндэсний хүнс үйлдвэрлэгч бол тус худалдааны төвд 2014 оны 08 сарын 01-ийг хүртэл 60%-ийн хөнгөлөлттэй үнээр тусгайлан тохижуулсан 42 ширхэг павильоноос сонгон үйл ажиллагаа явуулах боломжтой юм.
Хөтөлбөрийн эхний ээлжинд үндэсний хүнс үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашдаа “Монгол бизнес” хөтөлбөр үргэлжилж “Монгол бүтээл” болон “Монгол ШБОС” чиглэлийн дагуу үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллана.
Та өөрийн бизнесийг өргөжүүлэн, бидэнтэй хамтран ажиллахад бид бүхэн үргэлж таатай байх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2323, 8808-2066, 8806-8094 дугаараас лавлах буюу www.dunjingarav.mn сайт, www.facebook.com/DGSHC хуудаснаас авна уу.
URL: