Жилд 50 мянган хүн секс хийж байхдаа нас бардаг
Дэлхий даяар жилд 50 мянга орчим хүн секс хийж байхдаа өнгөрдөг гэсэн статистик мэдээ байдаг. Секс хийж байгаад нас барсан эрчүүдийн зөвхөн 25% нь эхнэртэйгээ хурьцаж байжээ.
Үлдсэн 75% нь янхан эсвэл нууц амрагтайгаа энгэр зөрүүлж байв. Харин эмэгтэйчүүд сексийн үеэр нас барах магадлал нь эрчүүдтэй харьцуулахад 12,5 дахин бага байдаг аж.
Түүхэнд бичигдэж үлдсэн анхны ийм тохиолдол 1899 онд гарчээ. Францын Ерөнхийлөгч Феликс Фор ажлаа тараад өөрийн хайртай янхан Маргерит Стенель дээр очдог уламжлалтай байв. Ингээд нэг өдөр Ерөнхийлөгч аман сексийн үеэр нас барсан аж. Гэхдээ янхан бүсгүй ял авсангүй, түүнийг буруугүй гэж шүүх тогтоожээ. Үүний дараа хүмүүс тэр бүсгүйг оршуулгын товчоо гэж хочлох болсон байна.
Өөр нэг жишээ дурдахад, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Нельсон Рокфеллер 70 настайдаа нууц амрагтайгаа сексдэж байгаад зүрхний дайрлагаар өнгөрчээ.
Секс хийж байгаад өнгөрсөн өөр нэг улстөрч бол Чилийн Рауль Велосо. Тэрээр цэвэр ариун ёс журмын төлөө тэмцдэг байсан ч янхантай хурьцаж байхдаа гэнэт нас баржээ. Сонирхолтой нь, энэ үйл явдал сонгуулийн өмнөхөн болсон аж. Гэвч Сонгуулийн хорооны ажилтнуудын хайнгаас болоод түүний нэр саналын хуудсанд хэвээр үлдсэн байна.
Хэвлэл мэдээллийнхэн Рауль Велосогийн хачирхалтай үхлийн тухай их бичиж байсан учраас сонгууль болоход Чили улсад түүнийг мэдэхгүй хүнгүй болжээ. Ингээд Рауль Велосо үхсэн хойноо сонгуульд ялсан аж. Мэдээж, сонгуулийн хороо энэ ялалтыг хүчингүйд тооцжээ.
www.mnews.mn
URL: