Монгол Бизнес радиотой боллоо
Монголын анхны бизнес радио 98.9 өчигдөр нээлтээ хийлээ. Тус радио нь бизнес эдийн засгийн урсан хөвөрч буй мэдээллүүдийг тайлбар дүгнэлттэйгээр хүргэж бизнес эрхлэгчдэд зөвлөгч чиглүүлэгч нь байх гэнэ.
Тус радиогийн захирал Татар хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун энэ үеэр “Хүмүүс асуух байх л даа. Яагаад заавал бизнес радио байгуулах болов гэж. Бизнес өөрөө нийгмийг хөдөлгөгч хөгжлийн маш том түлхүүр байдаг. Мөн нийгмийн маш том хөгжлийн гарц байдаг юм. Тиймээс бид монгол шилдэг гэсэн бизнесмен, эдийн засагчид, сургалт хөгжлийн төвүүдтэй хамтран олон сайхан нэвтрүүлгүүдийг бэлтгэж сонсогчиддоо хүргэхэд бэлэн боллоо” гэсэн юм.
Отгон радио 98.9-ийн нээлтийн ажиллагаанд монголын бизнес, эдийн засгийн ухааны доктор, профессорууд оролцсон бөгөөд тэд энэхүү радиод өөрсдийн гэсэн нэвтрүүлгүүдийг хийх аж. Тухайлбал эдийн засагч, сэтгүүлч Жаргалсайхан нийгэм эдийн засгийн чухал асуудлуудыг хөндсөн “Де Факто” хэмээх нэвтрүүлгийг хийх бол УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр “Би ингэж бодож байна” хэмээх talk show-г хийхээр болсон байна.
Эдийн засагч, сэтгүүлч Б.Жаргалсайхан өөрийн нэвтрүүлгийн талаар “Энэ нэвтрүүлгийг хийх саналыг би дуртай хүлээж авсан. Гол шалтгаан бол радио хийж байгаа ажлуудаа хүмүүст хүргэх бас нэг суваг болох юм. Энэ цагаараа би хүмүүст гурван зүйлийг хүргэхийг зорьж байгаа. Нэгдүгээрт телевизийн “Дефакто” нэвтрүүлгээрээ би их сонин содон хүмүүстэй ярилцдаг. Тэр хүмүүсийнхээ тухай ярьж болж байна. Ингэснээрээ би хүмүүст урам зориг өгөх юм. Хоёр дахь нь бол хүмүүсийг оролцуулах. Яагаад гэвэл Монгол улсын нийгмийн асуудал бол улстөрчдийн асуудал биш. Нэвтрүүлгийн гурав дахь санаа гол нь хүмүүст эргэцүүлэл төрүүлэх юм” гэлээ.
Түүнчлэн “Би ингэж бодож байна” ток шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр болсон УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр энэ үеэр “Бизнес радио 98.9 гээд шинэ радио ажиллаж эхэлж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Би ч бас бизнесмен байсан. 33 настайдаа анх бизнес хийж эхэлсэн. Янз янзын л юм хийж байлаа. Одоо энэ сэтгүүлчид мэдэх байх. Би чинь бас муугүй их сайн бизнесмен байсан шүү. 1996 оныг хүртэл бүр №1 байсан. Одоогийн Ж.Оджаргал л гэсэн үг. /инээв/ Ер нь хүмүүс мэднэ дээ. Тэгээд дараа нь улс төрд ороод 20-иод жил муу хэлүүлж авлаа. Одоо бол ерөөсөө залуучуудад зориулсан тэдэнд сургамж болохоор жоохон нийтлэлүүд бичээд л яваад байдаг юм. Одоо бараг гуч гарчихсан байх. Эхлээд хүүхдүүддээ захиа бичдэг байлаа. Дараа нь тэр маань нийтлэл болж хувирсан. Тэр үеийн бизнесийг одоогийнхоор бодвол их инээдэмтэй юм даа. Тэрбүхтуршлаганаасаабихүмүүстхүргье л гэжбодсонюм. Яахавхэрэггүйхүнбайжболнохэрэгтэй ч хүнбайжболно. Гэхдээ хэрэгтэйг аваад хэрэггүйг нь хаях байх. Би ийм л зорилготой энэ нэвтрүүлэгт орж байгаа юм. Уг нь бол бизнесменүүд хаана байна тэнд л хөгжил дэвшил бий болж байдаг учиртай. Тэгэхээр яг энэ чиглэлээр ажиллаж анхдагч пионерууд болно гэдэг их ач холбогдолтой шүү гэдгийг хэлмээр байна” хэмээн тус радиогийн хамт олонд урам зориг хайраллаа.
Бодит мэдээллээс бизнесийн зөв шийдвэр гардаг. Харин бизнес эрхлэгчид шийдвэрээ хэрхэн гаргаж байгаагаас ирээдүйн амжилт нь хамаардаг билээ. Ингээд бизнес эрхлэгч, сонирхогч та бүхэн “Бизнес радио 98.9″- дээр сувгаа тааруулж мэдлэгт суурилсан бизнес эдийн засгийн мэдээ мэдээлэлтэй үргэлж хамт байгаарай.
URL: