Японд кибер аюулгүй байдлын алба байгуулагдав

031d5f41b8e0c115be31cd14d9f489a4_LМОСКВА. /Voice Of Russia/. Япон улс анх удаа цэргийн кибер аюулгүй байдлын албатай боллоо гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байна.

Цэргийн цахим аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий тус байгууллагын ажилтнууд АНУ-ын мэргэжилтнүүдийн хамт нууц сургууль хийж бэлтгэгдсэн байна. Шинээр байгуулагдсан кибер аюулгүй байдлын алба урьд нь салбар салбарт тусдаа үйл ажиллагаа явуулж байсан кибер аюулгүй байдлын хэлтэс газруудыг нэгтгэн зангидаж үйл ажиллагаа явуулах ба ирэх 2015 онд Улсын кибер аюулгүй байдлын төв болж, зөвхөн цэргийн аюулгүй байдлын салбарыг бус нийгмийн бүх салбарын цахим аюулгүй байдлыг ханган ажиллах юм.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих