Гадаадад байгаа монголчууд Засгийн газарт өргөх бичиг барихаар болжээ
Гадаадад ажиллаж амьдардаг монгол залуус өөр өөр улсад ажиллаж, амьдардаг ч онлайнаар харилцан, санал бодлоо солилцон, үзэл бодлоо илэрхийлэн нэгдэж байгаа аж. Эх орноосоо алс, амьдралын эрхээр хүний нутагт оршин суугаа иргэд Монгол орныхоо тухай бодож, ирээдүйн талаар дүгнэн хэлэлцсээр байдаг гэнэ.
Oйрын үед Монгол Улсад уран олборлож, атомын цахилгаан станц барих, цацраг идэвхт хог хаягдал булшлах тухай яригдаж, тодорхой ажлууд хэрэгжих шатандаа явагдаж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим ертөнцөөр идэвхитэй цацагдаж байгаа нь тэдний анхаарлыг татжээ.
Энэ талаар хөдөлгөөн өрнүүлж, монголчуудынхаа гарын үсгийг цуглуулж байгаа юм байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газарт өргөх бичиг өргөн барихаар болсон байна.
URL: