Цагдаагийн “Сүлд” чуулга татан буугджээ
МУ-ын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал гээд олны танил болсон авъяаслаг уран бүтээлчидтэй Цагдаагийн “Сүлд” чуулга татан буугдаж 50 гаруй уран бүтээлч ажилгүй гудамжинд гарчээ.
Тус чуулгын гоцлол дуучин асан МУГЖ Г.Ариунбаатар энэ талаар “СУИС болон ХБК-ийн шилдэг оюутнуудаас бүрдсэн маш чадварлаг хамт олон бүрдэж, маш богино хугацаанд чамгүй амжилттай ажилласан юм. Бидний хүсэл зорилго, хүрч болох оргил ойрхон харагдаж байлаа. Манай чуулга ердөө 50 гаруй уран бүтээлчтэй хэр нь бусдыгаа манлайлсаар ирсэн.
Бид үндсэн үүргээ ямагт сайн биелүүлж, энд тэндхийн жагсаал, баяр ёслолын үеэр хамгаалалтад гарч тэр ч бүү хэл “Нийслэлийн шилдэг цэрэгжилттэй хамт олон” болж байсан билээ. Тэгвэл одоо бид эргүүлд гар, чадахгүй бол гудамжинд гар гэсэн хоёрхон сонголт, тушаалтай л үлдлээ” хэмээн ярьжээ.
wikimon.mn
URL: