“МАК” групп улс төрийн нам, тагнуул, гаалийнханд их хэмжээний мөнгө өгчээ
“МАК” буюу Монголын Алт нэртэй компаний тухай олон нийт хэдийн мэдэх болсон буй за.
Уг компаний ерөнхий захирал Б.Нямтайшир гэгч нь ТЕГ-т ашигт малтмалтай холбоотой асуудлыг хариуцдаг байсан бол тус компаний ерөнхий зөвлөх Д.Содномыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Дарга буюу Ерөнхий сайдаар /1984-1990/ ажиллаж байсныг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Өдгөө тэд Хятадын “Чинхуа Мак” компанитай хамтран Монголын гурван томоохон ордоос алт, нүүрс Хятад руу зөөж байна.
Тус компаний дэд ерөнхийлөгч, Н.Номтойбаяр гэгч саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа компанийх нь өмчийг стратегийн орд гэж үздэгт санал нийлдэггүй гэдгээ мэдэгдэж, компаний нийгмийн хариуцлагаа тогтмол сайн биелүүлдэг хэмээн мэдэгджээ.
Гэтэл үнэндээ тус компаний “нийгмийн хариуцлага хэрэгжүүлсэн” байдлыг үзэхэд МАН, АН зэрэг улс төрийн нам, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Өмнөговь аймгийн гааль, хилийн цэрэгт хандив өгсөн байх юм.
Хэн нэгэнд хандив өгөх нь муу зүйл биш ч өөрсдийнх нь үйл ажиллагааг шалгах учиртай гаалийн байгууллагад, цаашилбал Тагнуул, хилийн цэрэгт ийн мөнгө өгч буйг юу гэж ойлгох вэ?
Дэлгэрэнгүйг зураг дээрээс харна уу?
Зураг дээр дарж томруулж үзнэ үү?
URL: