“Макс” Ганбаа өнөөх аргаа Мэргэжлийн хяналтад хэрэглэв үү
Шүүх эрх мэдэлтэнд төдийгүй эрх баригчдад ч нөлөөлдөг нэгэн бол яах аргагүй “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар. Хамгийн гол нь тэр бүхнийг мөнгөөр шийддэгт ихээхэн учир бий. Хатуухан хэлэхэд хүний аминд хүрсэн ч мөнгөөр шийдэж чаддаг нэгэн бол яах аргагүй энэ эрхэм мөн. Тиймдээ ч бизнесийн салбарынхан аливаа зүйлийг мөнгөөр шийдэхдээ “Ганбаадлаа”, “Ганбаадах уу” хэмээн өвөр хоорондоо хэлэлцдэг болжээ. Өнгөрөгч хугацаанд түүний хуулийн дээгүүр гишиглэж, мөнгөөр шийдсэн асуудлыг дурдаад барахгүй биз ээ. Хамгийн сүүлчийн халуун жишээ дурдая.
Саяхан “Макс өргөө” ком¬панийн захиалгаар барьж бай¬сан “Crown center” төвийн барилга дээ-рээс төмөр унаж, “Ланд-200” мар¬кийн машины жолооч газар дээрээ нас барсан хэрэг гарсан. Хэ¬дийгээр барилгыг “Зуншин” ком¬пани барьж байсан хэдий ч “Макс өргөө” компанийг хэргээс ан¬гид үзэх аргагүй. Ерөөсөө энэ хэ¬рэг дээрээс үндэслээд дүгнэхэд, мөн¬гөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэдгийг “Макс” группийн захирал Д.Ганбаатар дахин харууллаа. Үүнийг эргэн сануулах үүднээс өгүүлэхэд хүний аминд хүрээд буй барилга нь “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар баригдаж буй “Crown center”. Үүний ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн аж.
Уг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэл¬сэн төрийн захиргааны төв бай¬гууллагаас олгосон тусгай зөв¬шөөрөлгүй Аж ахуйн нэгж барьж байгаа нь “Барилгын тухай хууль”-ийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр 2013 оны долдугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар уг барилгын ажлыг түр зогсоосон бай¬гаа юм. Гэтэл барилгын ажил явагдсаар байгаад хүний аминд хүрлээ. Өнөөх л мөнгөөр асуудлаа шийддэгийн гай энэ
. Цааш дэлгэрүүлэх юм бол “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ийн захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх 13/08 дугаартай гэрээг 2013 оны долдугаар сарын 05-ны өдөр байгуулж, Ерөнхий захирал Д.Ган¬баатараар батлуулсан бай¬гаа юм. Энэ бол мэргэжлийн хя¬налтын байцаагчийн шийдвэр шүү дээ. Гэтэл “Макс”-ийн босс үл тоон ийнхүү хүний аминд хүрч байгаа хэрэг. Зарим эх сурвалжийн хардаж байгаагаар бол “Макс”-ын босс Мэргэжлийн хяналтынханг өнөөх аргаараа амыг нь хазаарласан байж магадгүй гэнэ. Түүнээс биш нэгэнт ийм дүгнэлт гарч, хууль бус гэдгийг батлаж сануулсан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчихсан байхад ийн үйл ажиллагаа явуулах ёсгүй биз дээ.
С.Баяр
URL: