“Segno” хамтлаг: Бид Монголын “Битлиз” байх болно
Монголын хүүхэд залуусын нэгэн төлөөлөл болсон “Segno” хамтлагийн авъяаслаг хүүхдүүдийн уран бүтээлийнх талаар хэдэн хором ярилцлаа. Тэд “хамтлаг” гэсэн нэгэн дээвэр дор нэгдэж хүсэл мөрөөдөл, тэмүүлэлээр жигүүрлэн явааг харах хэн бүхний сэтгэлд хүүхэд нас нь дурсагдах буй за. Ингээд “Segno” хамтлагын сонирхол татсан яриаг танд хүргэе.
-Юуны өмнө үзэгч сонсогчиддоо өөрсдийгөө танилцуулаач?
-Манай хамтлаг 2009 онд “Segno” нэртэйгээр байгуулагдаж байсан. Хамтлагын ахлагчаар Б.Мөрөн, хамтлагын гишүүд болох Б.Мөнхболд, Э.Гарьд, У.Билгүүн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.
- “Segno” гэх хамтлагын нэрийг хэн өгсөн вэ?, Ямар утгатай үг вэ?
- Гарьд:- 2009 онд “Солонгос дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн монголын хүүхдийн ордон дээр болсон. Тэр үед манайх хамтлагаа бүрдүүлээгүй байсан л даа. Мөрөн бид хоёр хамтлаг болоод орж байсан. Амжилттай оролцоод тусгай байрын шагнал авсан. Бид хоёрын дуу өнгөнөөс өнгөнд үсрэлттэй дуу байсан. Тэр үед багш маань та хоёрын дуулсан дуу үсрэлттэй Segno дуу байна гэж байсан. Тэгээд би багшаасаа “Segno” гэж юу гэсэн үг вэ?- гэхэд онолынхоо хувьд өнгөнөөс өнгөнд үсэрдэг аятай дууг тэгж хэлдэг юм гэж тайлбарлаж байсан. Тэгээд л 2009 оноос эхлээд энэ нэрээрээ хамтлагаа нэрлээд өдий хүртэл уран бүтээлээ хийгээд амжиллтай явж байна.
-Хамтлаг байгуулагдснаасаа хойш нийт хэдэн дуутай болсон бэ?
-Манай хамтлаг “Дарь эх”, “Аавын нутаг”, Камертон хамтлагын “Нулимсаа арч охин минь”, “Ээж таньдаа” гэсэн дөрвөн дуутай. Яг одоогоор Эмээгийн тухай дуу гаргахаар ажиллаж байна. Тун удахгүй бас “Дарь эх” дууныхаа клипийг үзэгч сонсогчиддоо хүргэнэ. Мөн хонхны баярын дуу гаргахаар төлөвлөчихсөн байгаа. Манай хамтлаг бусад хамтлагууд шиг бусдын дууг хуулж дуулдаггүй. Үргэлж шинэ уран бүтээлүүдийг үзэгч сонсогчидоо хүргэдэгээрээ бахархаж явдаг. Цаашид ч гэсэн энэ эрчээрээ уран бүтээлээ хийх болно.
-Бүгдээрээ нэг сургуульд сурдаг уу?
- Үгүй ээ бид бүгдээрээ өөр өөр сургуульд сурдаг. Билгүүн 93-р дунд сургуулийн есдүгээр анги, Гарьд “Зуун билэг” дунд сургуулийн есдүгээр анги, Мөрөн хоёрдугаар сургуулийн наймдугаар анги, харин би 52-р дунд сургуулийн долдугаар ангид суралцаж байна. Арван нэгэн жилээ төгсөөд “Хөгжим бүжгийн коллеж”-д хамтлагаараа орохоор болсон.
-Өөр өөр газраас ирж бэлтгэлээ хийхэд хүндрэлтэй байдаг уу? ,Хичээлийн хуваарь таардаггүй ч юм уу?
- Энэ тал дээр эцэг эхчүүд маань их дэмждэг. Биднийг урлаг холбосон учраас хүндрэл ерөөсөө ч гардаггүй. Харин ч зав чөлөөгүй ажиллаж бас суралцаж байгаадаа баяртай явцгаадаг. Бид нэг нэгнийдээ очиж дуугаа давтах тохиолдол их л гардаг.
-Дууны үг аяын хэн зохиодог вэ?
- С.Ганчимэг багш маань зохиодог. Сүүлд яруу найрагч н.Ган-Очир, н.Хүрэлбаатар багшийн шүлгийн аваад байгаа. Гол нь хэн нэгэн хамтлаг дуучны дуулсан дуу биш өөрийн хүч хөдөлмөрөөр гаргасан дуу дуулахыг зорьдог. Шинэ хамтлаг, шинэ дуу, шинэ бүхнийг гаргаж ирнэ.
-С.Ганчимэг багшийнхаа талаар яриач?
-Манай багшийг С.Ганчимэг гэдэг. “Монголын хүүхдийн ордон”-д багшилдаг. Бид багшаараа маш бахархдаг. Хамгийн гол нь багш маань аялгуулаг хөгжим зохиодог. Энэ нь хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрч чаддаг. Түүгээрээ ч бидний дуу хэзээ хуучрахгүй. Ритмтэй дууг хүмүүс ганц хоёр сонсоод уйддаг бол аялгуулаг дуу сонсох бүр ухаарал хайрлаж байдгаараа онцлогтой. Мөн багшийн маань нөхөр ая зохиогч н.Золбаяр гэдэг. Бидэнд маш их тусалдаг л даа. Төрсөн ах шиг л бид нарт ханддаг. Мөн гитарын дугуйлантай. Энэ зунаас манай хамтлагынхан явах гэж байгаа.
-Хамтлагынхаа стил имиджийг яаж бүрдүүлдэг вэ?
-Манай хамтлагын гишүүд өөр өөрсдийн стилтэй. Мөрөн гэвэл солонгос, Билгүүний хувьд жентелмэйн, Мөнхболд маань хип хоп, би өөрөө рок талдаа стилтэй. Тэгэхдээ бид үүндээ баригдахгүй ээ. Гаргасан дуу бүхэндээ зориулан өөрчлөгдөж шинэлэг зүйлийг гаргаж ирэхийг эрмэлздэг.
-Хүүхдийн баяр болж өнгөрлөө. Та дөрөвийн хувьд яаж баярлав.
-Хүүхдийн баяраар бид дөрөв тоглолттой байсан. Дуучин Алтанцэцэг эгчийн “Хүүхэд насны дурсамж” тоглолт, Хүүхдийн парк дээр тоглолттой байсан. Дуулах л бидний хамгийн том хүүхдийн бэлэг юм даа.
- Яг одоо санаанд орсон хөгжилтэй зүйлээ яриач?
- Харшийн сүлд модний наадамд оролцож байхад юм байна. Тэнд бид дөрөв сүүлийнхээ дуу дуулчихаад орох ёстой байсан. Тэгсэн Мөрөн маань хамгийн сүүлийн дахилтаа дуулчихаад дахиад гуравдугаар бадгаа дуулж эхлээд бид тэгэхэд дараа нь элэгээ хөштөл инээсэн. Хөгжилтэй явдал их л тохиолдоно доо.
- Хүүхэд байхад дэггүйтээд бие биенийгээ амьтадтай зүйрлэж л байдаг. Та дөрөвийн хувьд өөрсдийгөө ямар амьтадтай зүйрлэх вэ?
Манай хамтлагынхан өөрсдийгөө нохойтой зүйрлэдэг. Бүгд л нохойнд хайртай. Бас тэжээдэг. Бид өөрсдийгөө нохойны нэрээр нэрлээд хааяа тоглоцгоодог. Жишээ нь:
-Гарьд:- Golden
-Мөрөн:-Төвд банхар
-Мөнхболд:- Spaniel
-Билгүүн:-Chao chao гээд л нэрлэж гарна даа.
-Хамтлагын гишүүд цаашид солигдох уу?
-Солигдохгүй энэ бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийнэ. Харин хамтлагтаа бөмбөр тоглодог мөн дуулах чадварыг нь харж байгаад нэг гишүүн нэмж авах бодолтой байгаа. Яагаад гэвэл манай хамтлаг цаашид Битлиз хамтлаг шиг амьд хөгжимтэй дуулахыг зорьж мөн зорилго болгон ажиллах болно. Монголын Битлизийн шинэ эрин үе гэж хэлж болно.
-Тэмцээн уралдаанаас хамтлагаараа ямар ямар шагнал авч байсан бэ?
- “Япон дууны уралдаан”-аас 2009 онд тусгай байрын шагнал авч байсан. Мөн “Би страдын дуучин” тэмцээнээс 2009 онд тусгай байрын шагнал авсан.
-Ойрын төлөвлөгөөнд юу багтаж байна вэ?
-Хамгийн түрүүнд маш сайн уран бүтээлүүдийг гаргана. Бид дөрөв хоолой салгаж дуулдаг. Үүнийгээ ч бас амьд хөгжимтэй хослуулж дуулна гэсэн зорилтын тавьчихсан түүнийхээ төлөө бид дөрөв өөрсдийгөө дайчилж байна.
Танай хамтлагт амжилт хүсье.
URL: