Нөгөө хүүхний “хяслантай” эр Д.Батболд ажлаасаа халагдах нь бүү хэл тушаал дэвшчихэж
Татварын байцаагч бүсгүйчүүдийг хооронд нь муудалцуулж улмаар нэгийг нь шоронд нөгөөг нь шороонд булуулсан хэргийн эзэн болох Д.Батболд бидний танил нэгэн болжээ.
Д.Батболдын хувьд Уул уурхайн яамны газрын даргын албан тушаалыг хашдаг нэгэн юм. Саяхан УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны удирдлагуудад хандан Д.Батболдод арга хэмжээ авч ажлаас нь халахыг хүссэн захидал илгээсэн билээ. Татварын байцаагч бүсгүйчүүдийн хэрэгт Д.Батболд нь биеэр оролцоогүй ч түүний хувийн харилцааны зарим үйлдэлтэй холбоотойгоор хүний амь нас хохироод байхад тэрбээр ямар ч шийтгэлгүй өнгөрч байна. Тиймээс төрийн захиргааны албан хаагчийнхаа хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн эмэгтэй гишүүд үзсэн юм.
Тэгвэл Д.Батболдыг ажлаас нь халах нь битгий хэл албан тушаал ахиулсан мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал түүнийг “Эрдэнэставан толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. “Эрдэнэставан толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүнд нийт 10 гишүүн багтаж байгаа бөгөөд тэдний сарын цалин 1.8 сая төгрөг байдаг аж.
Ийнхүү Д.Батболд ажлаасаа халагдах нь битгий хэл харин ч дэвжин дээшилжээ. Харин үүнд эмэгтэй гишүүд ихээхэн дургүйцэж байгаа гэнэ.
Т.Энхэлээ
URL: