АНУ-ын тамирчин С.Котсенберг Сочигийн олимпийн анхны аварга боллоо
“Сочи-2014″ өвлийн XXII олимпийн анхны алтан медалийн эзнээр АНУ-ын сноубордын тамирчин С.Котсенберг тодорлоо.
Америкийн тамирчин, сноубордист, 20 настай Сейж Котсенберг /Sage Kotsenburg/ слоупстайл төрөлд 93,5 оноогоор өвлийн олимпийн анхны медаль авснаар “Сочи-2014” XXII олимпийн наадмын анхны аварга болж олимпийн түүхэнд мөнхөрлөө. Норвегийн тамирчин Столе Сандбек 91,75 оноогоор хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, харин Канадын тамирчин Марк Макморрис 88,75 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ. Слоупстайл төрөл нь анх удаагаа олимпийн хөтөлбөрт орж, Сочигийн олимпийн наадамд энэ төрлөөр тамирчид өрсөлдсөн нь анхных болж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, одоогийн байдлаар Сочигийн өвлийн олимпийн наадмыг Норвеги улсын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэргүүлж яваа бол Канад, Голланд улсын багууд тус бүр нэг алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа юм. Харин тэдний араас АНУ-ын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар энэ олимпийн наадамд өрсөлдөж байгаа 88 орныг тэргүүлж байна.
Д.Өлзий
URL: