Тариаланчдын урамшууллыг энэ сард багтаан олгоно

fc929565fbad9bd8d6916e6c1c6c13c9_LБуудайн улсын нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог билээ.

Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байсан бол цаг үеийн шаардлагаар 100 мянган төгрөгөөр нэмсэн юм. Уг урамшууллыг нэгдүгээр сараас олгож эхэлсэн талаар ҮХААЯ-наас мэдээлсэн. Энэ жил тариаланчдын ирүүлсэн материалыг үндэслэн нийт 800 орчим иргэн, аж ахуйн нэгжид дээрх урамшууллыг олгох бөгөөд тариаланчдын 50 хувьд нь нийт 25 тэрбум төгрөг олгоод байгаа аж. Үлдсэн 50 хувийн урамшууллыг энэ сард багтаан олгох юм байна.

Ч.Ариунболд MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих