Зүүн болон Өмнөд тэнгисийн асуудалд талууд хүлээцтэй хандах хэрэгтэй
Америкийн Төрийн департментын Ази номхон далайн хэрэг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын туслах Даниел Руссел 5-нд Вашингтонд хэлэхдээ, Зүүн тэнгис болон Өмнөд тэнгисийн бүс нутгийн бүрэн эрхийн маргаантай асуудлаар Америк байр сууриа илэрхийлэхгүй, талууд хүлээцтэй хандаж, яриа хэлцлээний замаа чөлөөтэй байлгах ёстой гэжээ.
Өмнөд тэнгисийн асуудлаар Руссел хэлэхдээ, АСЕАН болон Хятад улс “Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны хэм хэмжээ”-г ахиулахыг Америк дэмжинэ гэжээ. Зүүн тэнгисийн асуудлаар Хятад, Японы даамжирч буй харилцаанд Америк анхаарал хандуулж байна гэж Руссел хэлээд, дэлхийн хоёр, гуравдахь эдийн засгийн цогц болсны хувьд Хятад Япон хоёр орон тогтвортой орчин нөхцөлд хамтын ашиг сонирхолтой, энэ нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тустай юм гэжээ.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сард Хятад улсад айлчлах тухайгаа саяхан мэдэгдлээ. Бодитой цаг хугацааг хараахан тодруулаагүй хэдий ч Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки 5-нд хэлэхдээ, бүс нутгийн далайн аюулгүй байдлын асуудал нь Керригийн хөтөлбөрт багтаж байна гэжээ.
\Навч орчуулав\ china radio
URL: