Яаж би бурхан шиг…
Яаж би бурхан шиг хорин давхраас толгой дээр трубо унахад бэртдэггүй, үхдэггүй болох вэ?
Яаж би бурхан шиг утааг, утаа биш гэж цэвэр агаар гэж итгэх вэ?
Яаж би бурхан шиг энэ их түгжрээнд бухимдахгүй тайван амгалан байх вэ?
Яаж би бурхан шиг энэ олон солонгос кинонуудыг шимтэн үзэж сурах вэ?
Яаж би бурхан шиг гуанзанд ороод хоол идэхдээ арай нохойн мах биш байгаа даа гэж сэжиглэхгүй байх вэ?
Яаж би бурхан шиг мөнгийг хүссэнээрээ олж, санаан зоргоор үрэх вэ?
Яаж би бурхан шиг олон тэгтэй мөнгийг хоосон чанарт шилжүүлж бодоод шуналгүй болох вэ?
Яаж би бурхан шиг байшин барилга, объектоос илүү, хумхийн тоос бодит гэдэгт итгэх үү?
Яаж би бурхан шиг зүүн нүдээ таглуулчихаад шүүхдэхгүй баруун нүдийг минь цохивол цохилдоо гэж хэлж сурах уу?
Яаж би бурхан шиг нэг луйварчин нь, нэг луйварчинаа үгүй хийдгийг мэдэх!
Яаж би бурхан шиг АТГ-гээс цэвэрхэн бултаж сурах!
Яаж би бурхан шиг дэргэдээн нууц амраггүй болохоор үл тэвчих!
Яаж би бурхан шиг бусдын зовлонг мөнгө болгож харж сурах!
Яаж би бурхан шиг мөнгө бүрхэж, бялдуучлал тойрсон 4, 4 жилд тэсч үлдэх!
Яаж би бурхан шиг улсын мөнгийг өөрийн юм шиг жишимгүй үрж сурах вэ??
Яаж би бурхан шиг буй биеэрээ нэгэн сайхан луйварчин болох вэ??
Н.Цэрэнтогтох
URL: