ХҮНДЭЛЖ ЯВДАГ БАЙСАН ХҮНДЭЭ ДЭЭРЭМДҮҮЛЧИХЛЭЭ

1620422_592173574192860_1347442940_n
Би 2012-2013 оны Плей-оффын тоглолтуудыг кино театр-д шууд дамжуулъя гэсэн санааг сэдэж түүнийгээ хэрэгжүүлэхээр эрчимтэй ажилласан юм. Би хамгийн түрүүнд оюуны өмчийг хүндэтгэж манай улсын цорын ганц албан ёсны эрхтэй энтертайнмент компани болох “Mass Media” компанид харъяалагддаг “Sport Box” сувгийн хамт олноос зөвшөөрөл авч, борлуулалтын орлогын 25%-ийг санал болгосноор тэд зөвшөөрсөн юм.

Ингээд би хотдоо байдаг 3 кино театр-д бүгдэд нь санал тавьсан ч зөвхөн “Тэнгис” кино театраас нааштай хариу өгсөн нь: чи өөрөө техникийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд гэсэн хариу байлаа. Техникийн асуудлыг шийдвэрлэхэд би маш их хугацаа алдаж, бүхнээ шавхан, өөрөө хүртэл дээврийн хөндийд нь мөлхөж кабель татсанаар финалын 7 цуврал тоглолтыг гаргах боломж л үлдсэн юм. Би үүнийг бэлэг хэмээн хүлээн авч баяртайгаар зохион байгуулж амжилттай хэрэгжсэн. 7 дахь тоглолтонд ирсэн залуус “Тэнгис”-ийн 2 танхимын шатыг хүртэл дүүргэж, үлдсэн нь гэрлүүгээ буцсан юм.
Тоглолтын нийт ашиг 6 сая гаран төгрөг болж, үүний 50%-ийг кино театр, 25%ийг “Sport Box” суваг хүртэж, харин надад оногдсон ашгаараа би дөнгөж зарлагадсан мөнгөө нөхөж байлаа. Гэвч энэ санаачлага, инновацийн үр дүнд найзууд, NBA сонирхогч залуус маш их талархаж би урам зоригоор дүүрсэн юм. Энэ урам зоригоо өдийг хүртэл хадгалж энэ жил All-Star-аас авхуулан зохион байгуулна гэж төлөвлөж байлаа.
Харин саяхан хүндэлж явдаг байсан хүн маань цахим ертөнцийн хуудсууддаа “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”-оор NBA All-Star-ийг гаргахаар боллоо гэсэн пост нийтэлсэн байсныг хараад надтай яагаад ямар ч холбоо бариагүй юм бол гэсэн гайхширлаар дүүрч хөтлөгч Ялалт /өнгөрсөн жил Спорт Боксыг төлөөлж хамтарч ажилласан/ахтай уулзахад бүгдийг Идэр-Ууган хийж байгаа, би түүнтэй сөргөлдөж чамтай эвсэх боломжгүй гэсэн хариу өгөхөд яахаа мэдэхээ больсон юм. Би facebook-ээр түүнрүү “Би 2013 онд энэ төслийг санаачилж зохион байгуулсан залуу байна, та надтай яагаад холбоо бариагүй юм бэ?” гэж асуухад Идэрээ ах: “ЧИ ЭНИЙГ ХУВИЙХАА БИЗНЕС ГЭЖ БИТГИЙ АНДУУРААД БАЙ, БИ ӨӨРИЙХӨӨ ТӨСЛИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА, БИДЭНД ОНЦГОЙ ЭРХ НЬ БАЙГАА, ЮУН ИННОВАЦИ, БИЗНЕСД ӨДӨР БОЛГОН ИЙМ ЗҮЙЛ БОЛДОГ ЮМ, ЭНЭ БОЛ БИДНИЙ ДАВУУ ТАЛ, АМЖИЛТ ХҮСЬЕ гэхэд” нь ойлголцох боломжгүй юм байна гэдгийг ойлгоод хичээл заасанд баярлалаа гээд яриагаа дуусгасан.
Харин “Тэнгис” кино театрын удирдлагууд надад ингэж хэлсэн: “Sport Box” суваг чамаас нүүрээ бурууллаа, энэ бол их шударга бус явдал, чамд өөр ямар нэгэн арга байгаа юу? Байгаа бол бид чамайг дэмжихэд бэлэн байна. Хэрэв үгүй бол бид энэ шинэ зах зээлийг алдмааргүй байна. Бид тэдэнтэй гэрээ хийх болно”. Өөр нэгэн байр суурьтай байсан хүн нь Маркетингийн албанд шинээр орсон Цэнгэл гэх эмэгтэй байсан юм. Тэрээр шууд Идэр-Ууганы талд илт орж байлаа. Учир нь их сургуулийн нэг ангийн найзууд юм билээ.
За тэр яахав, уг нь олон улсад инновацийн хууль маш сайн хэрэгждэг гэдгийг бид мэднэ. Санаагаа өмчлөх, зарах, түүнийг хуваалцах, хамтарч ажиллах гэх мэт. Даанч Идэрээ ах алийг нь ч сонгосонгүй тэр намайг зүгээр л ДЭЭРЭМДЧИХСЭН. Монголд бол ингэж заасан байдаг юм билээ.Инновацийн тухай хуулийн 3.1.3-т “инновацийн үйл ажиллагаа” гэж шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ”.
Идэр-Ууган ахын хувьд суурин дээрээ хэд л бол хэд эргэж чаддаг гэдгийг нотлох олон жишээнүүдийн зөвхөн нэг нь энэ юм. Надад түүний урваж шарвасан хэд хэдэн нотолгоо байгаа. Хэлтэрхийг нь дурдахад Идэр-Ууган: “Би хэзээ ч ашиг мөнгөний төлөө явж байгаагүй, дандаа л хүүхэд залуусыг спорт руу уруу татахыг хичээж ирсэн” гэж хэлж байсан хүний үйлдэл нь энэ байв. Миний хувьд түүний бичсэн пост бүрт лайк дарж, коммент бичиж түүнд итгэдэг байсан ч хууран мэхлэгч гэдгийг нь өөр дээрээ буухаар л мэдлээ, тэгдэг юм байна.
Нэг зүйл хэлэх байлгүйдээ, Таныг сонсож чаднаа.
Уншсан хүмүүсд нь баярлалаа, та бүхэн энэ постыг шейр хийж Миний болон Идэр-Ууган ахын байр суурийг нийтэд түгээгээрэй
Нэмж хэлэхэд NBA All-Star 2014-ийг миний бие маш тохилог, бөгөөд том дэлгэцтэй нэгэн газар Урлагийн тоглолт, бусад маш сонирхолтой зүйлсийн хамтаар зохион байгуулна шүү. Хаана гэдгээ одоохондоо нууцлъя, Идэрээ ахаас айгаад байна.Идэр-Ууган Ганбат

Боба Болдоо


URL:

Сэтгэгдэл бичих