Үхэн үхтлээ “амьд” явахсан…

545017_336749273064114_1484193455_nЭнэ бүсгүйг Марина Кийган (Marina Keegan) гэдэг байжээ.

Дөнгөж 22-хон настай тэрээр алдарт Иелийн их сургуулийг төгсөхдөө “Ганцаардал гэдэг үгийг эсрэг утга” гэдэг эссе бичсэн байна. Эссегээ бичээд удалгүй, өнгөрөгч хагассайнд ослоор тэнгэрт хальжээ. Тэр:
“…Нэг зүйлийг санаж яваарай. Бид одоо ч, юуг ч хийх боломжтой хэвээрээ байна. Бид сэтгэлгээгээ өөрчилж, бүх зүйлийг дахиад эхнээс нь эхэлж болно. Ямар нэг зүйл хийхэд дэндүү оройтсон гэх нь үнэндээ хөгийн, шог үзэл санаа юм. Бид одоо сургуулиа төгсөж байна. Юу байна, залуу нас л байна. Эцсийн эцэст хүн бүхэнд үлддэг, олддог ганц зүйл нь найдвар байдаг учраас бид юмсыг боломжтой гэж харах хараагаа хэзээ ч алдаж болохгүй, алдах ч ёсгүй билээ…
…Ганцаардал гэдэг үгийн эсрэг утга байдаггүй. Хэрэв тийм үг байдаг байсан бол би Иельд түүнийг мэдэрсэн. Одоо ч мэдэрч байна. Та нартай хамт. Сэтгэлд хоногшиж, эмээн хүндэтгэм, их хайр. Энэ бүхнийг бид алдах, дэмий өнгөрөөх ёсгүй ээ.
Бид энэ цаг үед амьдарч байна. Бүгдээрээ энэ дэлхийн төлөө ямар нэг юм хийцгээе!”
Түүний эссег олж уншаарай…

Бидний төгсөлтийн баяр хэзээ болохыг бид мэдэхгүй. Хэрэв тэр мөч маргааш байх байсан ч түүн шиг өөдрөг, ухаарал тээсэн үзэл санаагаар мөнхөрдөггүй юм гэхэд үхэн үхтлээ “амьд” явахсан…


URL:

Сэтгэгдэл бичих