Иран хагас жилийн дотор цөмийн асуудлаар тохиролцоонд хүрэхэд бэлэн гэв
Иран энэ сарын 18-нд Ираны цөмийн асуудлаарх 6 оронтой Австрийн нийслэлд цөмийн асуудлаар шинэ хэлэлцээ эхлүүлэхээр болов. Хэлэлцээний хэтийн төлвийг өөдрөгөөр харж байгаагаа Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф 3-нд илэрхийллээ.
Ираны Исламын мэдээ агентлагийн мэдээлснээр, Зариф мөн өдөр Германы парламентын гадаад хэрэг эрхэлсэн хороонд илтгэл тавихдаа, талууд хэрэв асуудлыг зохицуулах чин эрмэлзлээр цөмийн асуудлаарх шинэ ээлжийн хэлэлцээнд оролцож чадах юм бол Ираны тал 6 сарын хугацаанд талуудтай цөмийн асуудлыг эцэслэх хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн цохон тэмдэглэжээ.
\Р\china radio
URL: