Хорих ангийн хүүхдүүд морин хуур тоглож сурна

893cb9db9be6dd268064e7ab1ac745b8_LБШУЯ-наас Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуур хөглөх давирхай бэлэглэжээ.

Тиймээс тус ангийн удирдлагууд хүмүүжигчдэд үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор морин хуурын сургалтын танхим байгуулах болсон байна. Уг сургалтыг Завхан аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар удирдан явуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих