1-р амаржих газрын өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэлээ

p18fvogaoe1b431vuh1n48sv3jvp2Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэх тухай” А/47 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Бороо гоулд” ХХК-иас өөрийн хөрөнгөөр барьж, Монголын ард түмэнд бэлэглэж буй нийт 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилга байгууламжийг нийслэлийн өмчид  бүртгэж авахыг  нийслэлийн Өмчийн харилцааны  газарт даалгалаа. Нийслэлийн өмчид шилжүүлж авсан хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны  газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Нийслэлийн өмчид шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилга байгууламж, эд хөрөнгийг хүснэгтээр танилцуулъя.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ШИНЭЭР БҮРТГЭХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГА
Хөрөнгийн нэр Хүчин чадал Ашиглалтад авсан огноо Нийт үнэ
хэмжих нэгж биет хэмжээ
Эмнэлгийн барилга мкв 11169 2013                        6,596,649,602.00
Гадна  дулааны шугам м 357 2013                          311,956,900.00
Гадна цэвэр усны шугам м 117.2 2013                            21,456,165.00
Гадна бохир усны  шугам м 76 2013                              3,587,179.00
Дизель станц ш 1 2013                            135,677,184.00
Асфальт бетон зам мкв 750 2013                                  68,277,154.70
Явган зам мкв 730 2013                                  23,738,881.30
Зүлэгжүүлсэн талбай мкв 380 2013                                    7,448,000.00
Эмнэлгийн гадна гэрлэн хаяг мкв 60 2013                                  21,642,500.00
Дүн                            7,190,433,566.00

URL:

Сэтгэгдэл бичих