Азийн хамгийн баян хүн

bd2985949f6c1d5875d386fc8a90e383d8900f4bАзийн хамгийн чинээлэг эрхэм бол “Galaxy Entertainment Group” консалтингийн компанийг үндэслэгч, Хятадын Макаод хэд хэдэн казино эзэмшигч Луи Че Ву гэгч хятад эр мөн болохыг “Bloomberg Billionaires Index”-ийн индекс баталсан байна. “Bloomberg Billionaires Index”-т мэдээлснээр хятад бизнесмений хөрөнгө өнгөрсөн жил 3,5 тэрбум доллараар нэмэгдэж, 29,6 тэрбум доллар болсон байна. Энэ нь 2012 оноос Азийн баячуудын жагсаалтыг тэргүүлж байсан Хонконгийн бизнесмен Ли Ка Шиний хөрөнгөөс даруй 100 саяар илүү гэсэн үг юм.

Луи Че Ву Азидаа тэргүүлэгч казинонуудын дунд ашиг орлогоороо гуравдугаарт жагсдаг “Galaxy Entertainment Group” консалтингийн компанийн хувьцааны 65 хувийг дангаараа эзэмшдэг юм. Өнгөрсөн жил Макаод 35 казиногоор үйл ажиллагаа явуулдаг тус компанийн хувьцаа 129 хувиар өссөн байна. 2013 оны 11 дүгээр сард Луи Че Ву Азийн хоёр дахь баянаар нэрлэгдэж байсан бол 2014 оны нэг сар гэхэд эхний байрт орж ирж чадсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих