Эгшиглэн: Удахгүй уран бүтээлийн тэсрэлт хийнэ

Дуучин Эгшиглэн удахгүй уран бүтээлийн том тэсрэлтийг хийхээр бэлдэж байгаа. Тэрээр өчигдөр Монголын сайтын холбооноос зохион байгуулсан “Амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын сайн сайхны төлөө зориулъя” хандивын тоглолтонд ая дуугаа өргөхөөр хүрэлцэн ирсэн байлаа. Түүнийг тайзны ард өөрийн дуулах ээлжээ хүлээгээд сууж байх үед нь уран бүтээлийнх нь талаар цөөхөн хэдэн хором ярилцлаа.

Сайн уу? Оройн мэнд.

Сайн чамд ч бас оройн мэнд хүргэе

Эгшиглэнгээр  сонин сайхан юу байна?

Миний хувьд ойрд нам гүм байгаа. Тодорхой уран бүтээл хийсэн юмгүй л байна. Гэхдээ удахгүй уран бүтээлдээ шаргуй орж тэсрэлт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Би өмнө ч бас хэлж байсан Эгшиглэн удахгүй өөрийн гэсэн өнгө төрхөө харуулсан маш том тэсрэлтийг хийх болно хэмээн амлаж байсан. Энэхүү амлалтандаа хүрэхийн тулд хичээнгүйлэн бэлдээд явж байна.

Шинэ цомог,тоглолтын талаар ?

Тэгэлгүй яахав. Уран бүтээлч дуучин хүн үргэлж л шинэ содон өнгө аясыг өөртөө бий болгож байх хэрэгтэй. Тийм ч учраас би удахгүй шинэ  цомгоо болон бие  даасан тоглолтоороо сонсогчидтойгоо уулзах болно.

“B”продакшнаас анх уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Одоо тус продакшнд харьяалагддаг байсан уран бүтээлчидтэйгээ хэр дотно найзууд вэ?

Мэдээж бид уран бүтээлийн гараагаа нэг цэгээс эхэлсэн учир холбоотой байдаг.  Хамтарч бас  нилээн хэдэн уран бүтээл дээр ажилласан. Тийм учир бид уран бүтээлийн найзууд.  Агиймаа.Маралжингоо бид хэд одоогоор тус тусынхаа уран бүтээл дээр ажиллаад явж байгаа.

Эгшиглэнгийн ихэнх уран бүтээл хэн нэг дуучинтай хамтарсан байдаг. Одоогоор  ямар дуучидтай хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Би бодоод байсан чинь миний ихэнх уран бүтээл хамтын бүтээлүүд байсан. Харин  одоо хамтарсан гэхээсээ илүү өөрийн бие даасан уран бүтээлдээ түлхүү орох бодолтой байгаа. Тийм ч учраас удахгүй бие даасан тоглолтоо хийж  шинэ цомгоо гаргана.

Хоёр дүү чинь бас өөртөө чинь адил сайхан дуулдаг охид. Эгчийн хувьд дүү нартаа зааж зөвлөдөг үү?

Хоёр дүү маань одоохондоо хичээл номондоо шамдаад явж байгаа. Мэдээж хэрэг дүү нартайгаа ойр дотно байдаг. Бид гурав нас ойрхон үеийн  болохоор найзууд шиг л байдаг.

За баярлалаа. Удахгүй шинэ уран бүтээлтэйгээр үзэгч сонсогчидтойгоо уулзана гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье

Баярлалаа.Танай сайтын хамт олонд ч мөн адил ажлын амжилт хүсье.

Ярилцсан: Б.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих