Танин мэдэхүй – Өөрөө өөрийгөө гижигдэхэд яагаад инээд хүрдэггүй вэ?
Та гижигтэй юу? Тэгвэл яг одоо өөрөө өөрийгөө гижигдээд үз дээ, инээд чинь хүрж байна уу? Энэ бүхэн танд энгийн мэт санагдаж магадгүй, гэхдээ энэ нь таны тархины гайхалтай үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хэрхэн энэхүү үйл явц өрнөдөг тухай хамтдаа сонирхоцгооё.
Таны тархи бол гайхамшигтай үйл ажиллагааны нэгдмэл бүтэц билээ. Эргэн тойронд болж байгаа үзэгдэлийн хариуд, таны тархи боловсруулалт хийн хэдхэн секундын дотор хариу урвалыг үзүүлдэг. Үүнийг гол хариуцдаг төв нь таны бага тархи юм. Энд таны биеийн хөдөлгөөнийг хянаж байдаг бөгөөд хийх гэж буй болон хийгдэхээр төлөвлөөгүй бүхий л үйл хөдлөлийн тушаал эндээс гарч байдаг.
Бага тархинд дээрх хөдөлгөөнүүдийг хооронд нь ялгаж салгах үйл ажиллагаа давхар явагдаж байдаг бөгөөд, гэнэтийн гадны цочруулд илүү мэдрэг байдаг байна. Үүний ачаар та бид гэнэтийн тохиолдох аюулаас биеэ хамгаалж чаддаг.
Харин таныг өөрөө өөрийгөө гижигдэх үед, энэ талаарх мэдээлэл аль эрт бага тархинд очсон байдаг учир, энэ үйлдэл чухал биш болж таны инээд хүрч, эсэргүүцэх үйлдэл үзүүлдэггүй байна.
Үүний эсэргээр хэн нэгэн таныг гэнэт гижигдэх үед, таны мэдрэлийн ширхэгүүд хүчтэй цочирч бага тархинд мэдээлэл хүрсэнээр булчин агшаах нөлөө үзүүлж, биеэ атиралдуулдан, инээдэг юм.
Хүний хамгийн их гижигтэй газар нь суга, хөлийн ул бөгөөд энэ нь мэдрэлийн ширхэгийн бөөгнөрөл их байдагтай холбоотой. Харин хүний хир их гижигтэй, болон аль хэсэгтээ илүү их гижигтэй нь хүн болгонд харицан адилгүй байна.
Харин зарим нөхдүүд гижигтэй хүмүүсийг ингэж шийтгэж тоглодог …
URL: