Юань төгрөгийн эсрэг 2 төгрөг 86 мөнгөөр суларчээ

bcf5ed676f4431ce1fb90aa8265ecf69_LМонголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1721 төгрөг 85 мөнгөнөөс 1723 төгрөг 22 мөнгө хүрч 1 төгрөг 37 мөнгөөр чангарчээ.

Евро төгрөгийн эсрэг 2352 төгрөг 56 мөнгөнөөс 2351 төгрөг 51 мөнгө хүрч 1 төгрөг 05 мөнгөөр суларсан байна. Харин Японы  иень  төгрөгийн эсрэг 16 төгрөг 70 мөнгөнөөс 16 төгрөг 82 мөнгө хүрч 12 мөнгөөр өсчээ. Фунт ам.долларын эсрэг суларснаар Фунт төгрөгийн эсрэг 2853 төгрөг 79 мөнгөнөөс 2852 төгрөг 10 мөнгө хүрч 1 төгрөг 69 мөнгөөр суларсан байна. Юань төгрөгийн эсрэг 284 төгрөг 34 мөнгөнөөс 281 төгрөг 48 мөнгө хүрч 2 төгрөг 86 мөнгөөр буурчээ.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих