Шатар тоглож сурая

mungunshatar3 Энгийн төгсгөл. хvvний

Шатар тоглож байгаад ганц хvv илvv болчих нь олонтоо. Энэ нь ихэнх тохиолдолд хожиход хангалттай болчихдог тал бий. Нэг тал нь ганц ноёнтой, нөгөө тал нь ноён, нэг хvvтэй төгсгөлийг авч vзье.
Ийм нөхцөлд ноён хvvнийхээ  өмнө байрлаж, ядаж нэг буудлын зайтайгаар урагшлах хэрэгтэй.
Хэрэв эсрэг тоглогчийн ноён нь тvvний хvvний өмнө байрлаж байвал хожиж чаддаггvй.  Yvнийг жишээн дээр тайлбарлая.

23(16)

 

Энэ бол тэнцээний байрлал. Харын зөв хамгаалалт нь ноёноо ямагт хvvнийх нь яг өмнө нь байлгахад оршино. Ийм боломж байхгvй байгаа бол харын ноён цагаан ноёны эсрэг байрлах ёстой.
1. e3  Ke5    2. Kd3  Kd5    Маш чухал нvvдэл. Yvнээс өөрөөр нvvвэл хожигдоно.   3. e4+  Ke5    4. Ke3  Ke6    5. Kf4  Kf6

23(17)

 

Дахиад л ижил байрлал vvслээ. Цагааны ноён давшаад харын ноёнд хvvнийх нь өмнө байнга байх боломж олгохгvй байна. Хар ноён цагаан ноёны эсрэг харалдаа байхаар нvvж байна.  6. e5+  Ke6    7. Ke4  Ke7    8. Kd5  Kd7    9. e6+  Ke7   10. Ke5 Ke8    11. Kd6  Kd8

23(18)

 

Бас л нөгөө байрлал. Хэрэв хvvгээ урагш тvлхвэл хар ноён хvvний чанх урд орчих тул  эсвэл хvvгээ өгнө, эсвэл жид болно.
12. e7+  Ke8   13. Ke6  жид.
Хvvгээ тvлхэхгvй ухарч нvvвэл харын ноён хvvнийх нь өмнө байрлачихна. Энэ байрлалыг эхлэн суралцагчид олон янзаар нvvлгэн дээрх аргуудыг vндсээр нь бvрэн мэддэг болох хэрэгтэй. Иймэрхvv байрлалд суралцагчид яаж нvvхээ мэдэхгvйгээсээ болоод хожлоо алдах нь их тохиолддог.

23(19)

 

Хvv нь хэтэрхий хоцорсон тул одоо урагшлуулж болно.
6. e4  Kd7    Ноёноороо f7 нvvх утга алга. Учир нь хар 7… Kd6 нvvх тул хvvгээ хамгаалахаар буцах болох нь.  Иймээс хvvгээ тvлхэж байна.    7. e5  Ke8    Хэрэв хар өөрөөр нvvсэн бол 8.Kf7 нvvгээд хvvгээ е6-е7-е8 тvлхэн бэрс гаргах байсан.   8. Ke6     ( 8.e6  нvvсэн бол тэнцээ болно: 8… Kf8 – өмнөх жишээний байрлал vvснэ)    8… Kf8     9. Kd7  Kf7

23(21)

Хvvний е6-е7-е8 буудлууд хамгаалагдсан болохоор хvv бэрс гарч хожих нь гарцаагvй.   10. e6+  Kf8    11. e7+  Kg7    12. e8Q


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих