Зайсанд байрлалтай Голден драгон хоолны газар маш бохир байдаг…
Зайсанд байрлалтай Голден драгон хоолны газар нь өглөө 10 цагаас 10 цаг хүртэл ажиллуулдаг. Рестораны дотор тал нь маш гоё боловч арын өрөө нь маш бохир байдаг. Хөгзөрсөн ялзарсан зүйлүүд нь холилдсон байдалтай байдаг, ариун цэврийн шаардлага хангахгүй зүйлүүд маш их байна. Хоол нь ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахааргүй байдаг гэдгийг мэдлээ. Энд хяналт шалгалт хийх хэрэгтэй байна. МХГ-аас шалгалт хийдэг хирнээ энэ газарт яагаад арга хэмжээ авдаггүй юм бол. Үүнээс болж ресторанд хоол идэж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байгаа гэдгийг ойлгож хариуцлагатай байгаач ээ.
Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлын дагуу эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.Долгор, хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ц.Сүглэгмаа нар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хяналт шалгалт хийхэд бохир, муудсан, хөгцөрсөн, зүйлүүд холилдсон байгаагүй бөгөөд үйлдвэрлэлийн явцын чийгтэй цэвэрлэгээ болон агааржуулалт, ариутгал халдваргүйтгэл хангалтгүй байсан тул тус өдөр ажлыг түр зогсоож, их цэвэрлэгээ хийлгүүлж, “Сайн түшиг” ХХК-иар халдваргүйтгэл хийлгүүлэв.
МХЕГ
URL: