Цагдаагийн алба хаагч Сочигийн өвлийн Олимпод анх удаа оролцоно

img.phpБаянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч, гүйлтийн цанын олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж Олон улсын Олимпийн хорооноос тогтоосон норм, нормативийн хэмжээг бүрэн хангаж ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.

Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын Албаны спорт сургалтын Хүч нийгэмлэг төвийн тамирчин бөгөөд бэлтгэл бүрэн хангагдаж цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа гүйлтийн цанын спортын төрлөөр Олимпод оролцох тамирчин болж байгаагаараа онцлогтой.

Өнөөдөр ЦЕГ-ын удирдлагууд Сочигийн өвлийн Олимпод оролцох тамирчнаа хүлээн авч, Олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулах их ерөөлийг тавьж, төрийн алтан соёмбот далбааг цагдаагийн байгууллагын далбааны хамтаар гардуулан өглөө.

Дашрамд дурдахад 2014 оны Сочигийн Өвлийн Олимп 2-р сарын 7-оос 23 хүртэл болох бөгөөд 80 гаруй орны 2800 тамирчид өрсөлдөнө.

 /Зураг дээр: БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбадорж, дасгалжуулагч багш Цанын спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ н.Баттулгын хамт/


URL:

Сэтгэгдэл бичих