Булгисан морь жил айсуй

20d5d858991134e79851e7a33108803a_LМЕЛЬБУРН. /Herald Sun/. Морь жил байгалийн гамшиг, агаарын температурын дээд амжилт, эдийн засгийн “хүйтрэлт” гэсэн үйл явдлуудаар дүүрэн, түгшүүртэй жил байх бололтой.

Могой жил түүхийн хуудас руу урсан орж, шатамхай хэврэг модон махбодьтой, урагш тэмүүлэгч морь жил айсуй.
“Мод бол шатамхай биет тул модон морь жил хэл ам, шуугиан дуулиан, зөрчил тэмцэл, дэлбэрэлт тэсрэлтээр дүүрэн жил байх болно” гэж фэншуйч Алион Йео үзэж байна.
Үгчилбэл “салхи-ус” гэсэн утгатай фэншуйд азийнхан нэлээд итгэдэг. Тэд амьдралын хэв маяг, ажлын өрөө, гэрийнхээ загвар, байршлыг фэншуйд нийцүүлэн засч, аз хийморь, эд хөрөнгөө арвижуулахыг эрмэлздэг билээ.
Ялангуяа билгийн тооллын нэг, дөрөв, долдугаар сард зөрчил маргалдаан дипломат байдлаас зэвсэгт тэмцэлд хүрэх магадлалтай гэж  Йео таамаглаж буй аж. Энэ нь аргын хоёр, тав, наймдугаар сар болно.
“Дяоюйдао буюу Сэнкакү арлын маргаан дайн тулаанд хүрч болзошгүй” гэж Йео таамагласан нь Япон-Хятадын харилцааны түгшүүртнй байдал хурцдахыг илтгэж байна.
Өмнөх модон морь жил 1954 онд тохиосон бөгөөд тэр жил АНУ болон хуучин ЗХУ цөмийн туршилт хийсэн бол Вьетнамын Дьен Бьен Фу хотын дэргэдэх тулаанд Францын цэрэг Вьетнамд ялагджээ.

Л.Урангуа montsame


URL:

Сэтгэгдэл бичих