Цагаан сараа гэж … /онигоо/

174ae83b8bc4c37cbig_500x500

Ново-Русский буюу шинэ оросууд гэдэг шиг манайд ШИНЭ МОНГОЛЧУУД бас байна аа, байна …

***

- Хоёр шинэ монгол – цээж баян өгүүлрүүн :

- Манайх  15436 бууз хийсэн, үүнийхээ 100 ширхэгийн дотор нь 100US$ , 200 ширхэгт нь 50US$ хийж, азын бууз болгосон доо, хөө.

- Тэгвэл манайх 100 буузандаа алтан бөгж, 200 буузандаа мөнгөн бөгж хийсэн шүү дээ.

***

- Танай гэргий хаачсан бэ?

- Аан, Парис уруу ниссэн, цагаан сарынхаа бэлгэнд …… энэ жил дандаа VERSACHE авдаг юм билүү дээ, ноднин цул DIOR бэлгэнд өгсөн юм аа.

***

- Би хажуу айлынхаа гурван өрөө байрыг худалдаж аваад …

- Яагаад ????

- Цагаан сарын буузаа тавих газар байдаггүй ээ.

***

- За, байз хятадаас 100 ажилчин оруулж ирмээр байна, арын хаалга байна уу??

- Яах нь вэ, хөө , барилга бариулах нь уу?

- Үгүй ээ, үгүй! Цагаан сарынхаа буузийг хийлгэе дээ.

***

- Цагаан сараас өмнө бүх өрөө даръя гээд хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх гээд жаахан алдаа гаргачихлаа.

- Яагаав?

- Яах юу байх вэ? Манай хүүгийн төлбөр 2 500 000 төгрөг юм байна аа. Би андуураад 2 500 000 US$ төлчихсөн байна, ш.ээ.ттттт , ч.ё.рттттт !!! За, за жаахан зөрөөнөөс болоод хэл ам хийгээд яах вэ дээ.


URL:

Сэтгэгдэл бичих