Баярын өдрүүдэд хүүхдүүддээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг анхаарууллаа

a2f7a84b536c725big

Сар шинийн баяраар ахмад настнууддаа золгох гээд үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сулруулах нь бий.

Саяхан гэхэд л Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт хамаатныхаа айлын буузыг чимхэлцэж өгөөд харих замдаа төөрч хоёр хүүхэд осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тиймээс хүүхдүүдээ харж хандах хүнгүйгээр золголт хийхээр явуулах, хаяг нь тодорхойгүй айл руу явуулах, гэрт нь асран халамжлах хүнгүйгээр орхих зэргийг хориглох нь зүйтэй.

Түүнчлэн ханиад томуугийн дэгдэлт их байгаа үед нялх хүүхдээ дагуулан олон айл хэсэх нь тийм ч таатай бус гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Нялх хүүхдийнхээ хамарт ханиаднаас сэргийлэх тосон түрхлэгийг хоёр цаг тутамд түрхэх, бага насны хүүхдүүддээ тэжээллэг амин дэмээр баялаг хоол унд өгч ханиаднаас сэргийлээрэй.

Баярын өдрүүдэд хоолны хордлого ихээр гардаг тул хүүхдүүдийнхээ хооллолтонд ч анхаарах нь зүй.


URL:

Сэтгэгдэл бичих