Хийморийн овоонд гарах иргэдийн анхааралд

P1040310Хаврын тэргүүн сарын шинийн 1, 3, 8-нд иргэд Хийморийн овоонд гарч, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ.

Тэгвэл энэ жил Нийслэлийн автозамын газраас Хийморийн овоонд гарах маршрутыг өөрчилсөн байна.

Тодруулбал, иргэд сар шинийн өдрүүдэд Зайсан толгой талаасаа буюу Богинын ам /хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр яваад цааш Богинын амнаас Хийморийн овоонд явганаар хүрэх юм.

Мөн Яармагийн гүүрнээс Богинын ам хүртэлх хэсгийн зам нуралт өгч байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа тул хаах шийдвэрийг гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих