Шаамар сумын ус, хөрсний шинжилгээ хоргүй гэж гарчээ

TEXT SHAAMARМал аж ахуй, газар тариалан эрхлэгч Шаамар сумынханы гол  амьжиргаа нь тасалдаж нутгийн иргэд ихээхэн бухимдан сумандаа бүх нийтийн шуурхай хуралдаан хүртэл зохиож байсан. Өндөр албан тушаалд санаархсан хэсэг бүлэг хүмүүс нийгэмд худал мэдээлэл цацсанаас болж тарьсан ногоо, саасан сүү нь хүртэл буцаагдаж байсан Шаамар сумаас аймгийн мэргэжлийн хяналтын газар ус хөрсний дээж авч шинжилсэн гэдгийг нутгийнхан хэллээ.

2 хоногийн өмнө буюу 1 сарын 27 ний өдөр шинжилгээний хариу гарсан байна. Ямар ч хорт бодис агуулагдаагүй гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон гэж Шаамар сумынхан хэлж байгаа юм. Усны ундарга дээрээ хог хаягдал булсанаас болж 6 үхэр хортой ус уугаад үхсэн талаархи мэдээлэл хэвлэлээр цацагдсан нь сумын  Засаг даргыг унагаах  башир  оролдлого байсан гэж нутгийн иргэд хардаж байгаа юм. Шаамар суманд өнөөдрийн байдлаар усанд хордсон нэг ч хүн , мал амьтан байхгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Ялзарсан төмс газарт булах ёстой байтал ил асгаснаас болж тэрийг нь үхэр идэж хахаж үхсэн нь нэгэнт тогтоогдсон гэж Шаамар сумынхан хэллээ. Иргэн Б.Гансүхийн үхрээс гадна өндөр настан н.Долгормаагийн саалийн 2 үнээ, н.Дашцэрэнгийн нэг, н.Иванжалбын нэг  нийтдээ  5 үхэр хорогдсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих