Хөдөө орон нутагт АИ-92 шатахуун 1880-2050 төгрөгийн үнэтэй байна

02rr

Шатахуун импортлогч 13 компани хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаас Жаст-ойл ХХК хасагджээ. Зээлийн мөнгийг өөр зүйлд зарцуулсан нь илэрсэн учраас Монгол банк арга хэмжээ авсан байна. Нийслэлтэй харьцуулахад хөдөө орон нутагт шатахууны үнэ   арай илүү  байдаг. Байршлаасаа шалтгаалж янз бүрийн үнэтэй байдаг ч яригдаад байгаа шиг хэт их 100-300 төгрөгөөр илүү байгаа зүйл огт байхгүй гэж хэлж байсан юм.

Хөдөө орон нутагт  шатахууны үнэ ямар байгааг тодрууллаа. Дархан, Дорнод , Сүхбаатар, Ховд гэсэн 4 аймгийн иргэдтэй утсаар холбогдож асуухад Аи-92 бензин 260-430 төгрөгийн илүү үнээр худалдаалагдаж байна.

Хэдий хөдөө орон нутагт 20 эсвэл 40 төгрөгийн илүү үнэтэй худалдаалагдаж байгаа гэж албаныхан тайлбарлаад  байгаа ч бодит байдал  дээр 2050 төгрөгт хүрчихээд байна. Шатахууны үнийн нийт бүрдлийн 80 хувийг хэлийн үнэ дангаараа эзэлж байгаа гэж дэд сайд хэлж байсан юм. Нэг үеэ бодоход хойд хөрштэй тохиролцоонд хүрч дэлхийн зах зээлийн үнээр шатахуунаа авах болсон ч хэлийн үнэ 9,10,11 сард тасралтгүй өссөнийг ч сөхөн ярилаа. Ирэх 3,4-р сард хэлийн үнэ тогтвортой байх болов уу гэсэн олон улсын шинжээчид таамаглаж байгаа үнэн байвал нэг хэсэгтээ шатахууны үнэнд том савлагаа гарахгүй ч цаашид юм яаж ч эргэж мэднэ гэдгийг хэллээ.

Шатахуун импортлогчдод 4 хувийн хүүтэй зээл олгосон нь өдий хүртэл бензиний үнийг чөдөрлөсөн гэж Уул уурхайн дэд сайд хэлж байлаа. Өмнө нь 7-8 хувийн хүүтэй зээл авдаг байсан импортлогчид 2 дахин бага хүүтэй зээл авснаар нэг хэсэгтээ үнэ ханшинд дээр том савлагаа гарсангүй гэж албаныхан хэлж байгаа ч хөдөө орон нутагт үнэ ханш өндөр хэвээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих