А.Отгонбаатар: Шөнө эзгүйчилж хот руу дайрдаг “сүүлтэй” чоно бол Засгийн газар
Байгаль орчны тэмцлээ уг ажлаар эхлүүлсэн тэрээр 2006 оноос Урт нэртэй хуулийг санаачлан 2009 онд батлуулснаар олон тооны гол мөрөнг устах аюулаас аварсан тухай иргэд ярилаа. Тодруулбал, 2007 онд 831 тооны гол горхи ширгэж байсан бол 2011 онд 480 болон буурч, Монголын нийт нутаг дэвсгэрт олгоод байсан 4000 тусгай зөвшөөрлөөс 1782-ыг хүчингүй болгожээ.
Түүнчлэн уул уурхайн компаниудаас их хэмжээний мөнгийг шантаажилж авдаг байсан тухай иргэн А.Ганбаатар “Ц.Мөнхбаярыг террорист, мөнгө шантаажлагч гэх зэргээр гүжирдэж байгаа нь харамсалтай. Есдүгээр сарын үйл явдлаас хоёр, гуравхан цагийн дараа мөнгө дарамталж авдаг байсан гэх яриа гарч ирсэн нь анхнаасаа зохион байгуулалттай хэрэг болсон.
Ц.Мөнхбаяр байгаль орчны төлөөх тэмцлээрээ олон улсаас нэр хүндтэй шагнал хүртэж байсан. Шагналынхаа мөнгөөр хөдөлгөөнөө санхүүжүүлж, өөртөө гурван өрөө байр авсан байдаг. Хөдөлгөөн нь орон даяар өргөжих болоход мөнгөний шаардлагаар өөрийн байраа ч зарж байсан удаатай. Тэр хүн өчүүхэн юмны төлөө байгаль орчноо, эх нутгаа худалдах хүн биш” гэв. Түүнчлэн төрийн ордны гадна буун дуу гаргасан тухайд “Байгаль орчноо хамгаалах үйлсэд буун дуу гаргах нь энүүхэнд.
Орон нутагт байгаль орны байцаагчид хулгайн анчид, модны хулгайчдын өмнөөс буун дуу гаргаж үргээх тохиолдол гардаг. Малчны хотонд шөнө оройн цагаар “сүүлтэй” чоно /малын хулгайч/ ороход буун дуугаар айлгадаг. Үүн шиг тэд байгаль орчноо хамгаалж “сүүлтэй чоно” шиг аашилсан Засгийн газрыг буун дуугаар сэрээхийг хүссэн” гэлээ.
Б.ЗАЯА
polit.mn
URL: