Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдал, цахилгаан ашиглалтын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжүүлж байна.
Мөн олон цагаар гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслийг бүрэн салгах, яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна. Иргэн Та
1. Цахилгаан хэрэгслийн залгуур, разетка, сэрээ нь бүрэн байх ба хөдөлгөөнгүй, шатдаггүй материал дээр бэхэлж, суурилуулах
а/ Хоорондоо нийлж богино холбоо үүсэх аюултай
б/ Цахилгааны утас хөдөлгөөнд хугарч богино холбоо үүсэх
в/ шатах материалд шууд гал өгөх магадлалтай.
2. Эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
а/ Эвдрэлээс шууд гал гарах аюултай.
б/ Хүн тогонд цохиулж болзошгүй.
в/ Гар хийцийн цахилгаан халаагч хэрэглэхгүй байх /тоосгон плитка/
г/ Утас болон залгаас халж бүрээс нь шатна.
д/ Хүчдэл дамжуулах утасны даац хүрэхгүй шатах
е/ Нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгахгүй байх
ё/ Плитка, индүү, халаагуурын дор шатахгүй материал /тоосго гм/-аар суурь хийх
ж/ Гал хамгаалагчийн хялбар хайлагчийн Æ 0,33 мм-ээс ихгүй байх
3. Пийшин зуухны гэмтэлгүй байх
а/ Зуухны урд 50х70см хэмжээний гөлмөн төмөр хадна. Энэ нь цог унаж шатахаас хамгаална
б/ Яндангийн залгааг соролтоос эсрэг харуулж хийх ба тоононоос илүү гарах урт нь дээш 50 см-ээс багагүй байна. Мөн янданг байнга хөөлж байх, өрхнөөс хол байна.
в/ Зуух, яндан хагарч, эвдэрч ан цав гарсан бол цонолт үүсэх болон угаарийн хийнд хордох аюултай. Пийшин зуухны амнаас илүү гарсан түлш түлэх нь модны сүүлчийн хэсэг нь шалан дээр унаж шатааж болзошгүй ба шатах материал ойр тавьж болохгүй. Гаргаж байгаа цогтой үнс, нурмыг шатдаггүй материалаар хийсэн тагтай саванд хийж гаргана.
4. Баганын хооронд хэц татаж хувцас болон шатах материал тохох нь пийшин дээр унаж гал гарах буюу утаажилт бий болж угаартах аюултай.
5. Бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр сууцанд цоожлох, харж хамгаалах хүнгүй орхиж явахгүй байх
а/ Энэ нь гэр сууцтайгаа хамт шатах
б/ гал гарсан үед дэлгэрсний дараа илрүүлэх болон амь насанд аюултай.
в/ Бага насны хүүхдээс лаа, шүдэнз, асаагуурыг нуух хэрэгтэй.
г/ Хүүхдүүд галаар тоглох, гал гаргаж тоглоомоо хайх аюултай.
URL: