Х.Баттулга Ерөнхий сайд, Т.Бадамжунай Шадар сайд болно гэнэ үү?

junai354601647201401280852

Шинэчлэлийн Засгийн газрыг өөрчилж, шинэ засгийн газар байгуулахаар болсон тухай яриа улс төрчдийн дунд яригдаж эхэллээ. Тэр бүү хэл уг Засгийн Газар нь Үйлдвэржилтийн Засгийн Газар гэдэг нэртэй байх тухай барим тавим өгүүлэх хүн ч байна.

Шинээр байгуулагдах Засгийн газарт дэд сайдын орон тоо байхгүй байх бөгөөд АН, МАН-ын хамтарсан Засгийн Газар байх гэнэ.
Тодруулбал Ерөнхий сайдаар Х.Баттулга, шадар сайдаар Т.Бадамжунай, ЗГХЭГ-ийн даргаар Б.Батзаяа, Барилга, Хот байгуулалтын сайдаар Ц.Сандуй нар ажиллах тухай нэрс ч гарчээ.

Харин зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаашид ч үргэлжлэн ажиллах бөгөөд дээрх яриа нь зөвхөн нэр хүнд нь улам бүр унаж буй  МАН-ын шинэ удирдлагуудын гишүүдээ хэсэг зуур тайвшруулж буй төдий “бор шувуу” гэнэ.

М.Гал

Эх сурвалж: www.sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих