Гурван хүний аминд хүрэхдээ шувууны буу ашиглажээ
Энэ сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн нутаг Гунын эхний “Баржин” гэдэг газар иргэнН, Д, Б нарыг гэрт нь буудаж амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг гарсан.
Хэргийг тус сумын харьяат 21 настай Б.Энхбат гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрээр хоёр амтай шувууны бууг ашигласан хэргийг үйлдсэн бөгөөд уг бууг тус сумын иргэн Ү-гийн гэрээс найман сум, бусад эд зүйлийн хамт Э.Одтэнгэртэй бүлэглэн хулгайлан авсан байна.
Мөн хэргийг үйлдсэнийхээ дараа 16 настай Э.Одтэнгэрийн хамт мотоцикль хулгайлан оргон зугтаж явсныг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 25-ны шөнийн 03 цаг 30 минутад баривчлан хорьжээ.
Тиймээс Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн 91.2.3,91.2.11,91.2.12,91.2.16,145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Хэргийн газрын үзлэг, сэжигтэн этгээдүүдийг баривчлах үйл ажиллагаанд Аймгийн прокурор А.Аварзэд, орлогч прокурор Ш.Насанжаргал нар оролцож хяналт тавин ажиллажээ.
URL: