Гандангийн гэх ул боовноос болгоомжил

e2a41a480ea0167fbig
Мэргэжлийн хяналтын байцаагч нар хувь хүмүүсийн гэртээ хийж буй хэвийн боовнуудыг шалгаж, цөөнгүй зөрчил илрүүлэн, зарим нэг айлын ийм үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон байна. Амьдрал л болсон хойно Сар шинийн баяраар хэдэн төгрөг олох гэсэн иргэдийн буруу биш ч гэсэн орцныхоо айлуудыг өөхөн тосны үнэрээр бухимдуулан, айл саахалтынхандаа тосны үнэр шингээн боов хайрах үзэгдэл хаа сайгүй байх болжээ. Үүний хажуугаар хувь хүмүүсийн хийж буй хэвийн боовонд чанар, аюулгүй байдлын хяналт тавигдахгүй байгаагаас үүдэн иргэд дараа нь хохирох магадлал өндөр байгаа юм байна.Жишээ нь, энд тэнд зохиогдож байгаа үзэсгэлэн худалдаанууд дээр хувь хүмүүс өөрсдийн хайрсан хаяггүй, шошгогүй хэвийн боовнуудыг “Гандангийн боов” гэсэн аятайхан нэрээр нэрийдэн борлуулах явдал сүүлийн өдрүүдэд ихэссэн байна.

Гэтэл Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчинлэн” хийд өөрсдийн нэрийн хэвийн боовыг зөвхөн өөрсдийн гар дээрээс худалдаалж байгаа бөгаад маш их захиалгатай, борлуулалтад буй хэвийн боовыг тэгтлээ их хэмжээгээр зараагүй, ямар нэгэн хүмүүс худалдаа хийх журмаар бөөнөөр нь аваагүй гэсэн мэдээллийг өгч байна. Гадуур зарагдаж байгаа хаяг, шошгогүй, ямар газар үйлдвэрлэсэн болох нь тодорхойгүй хэвийн боовнуудыг “Гандангийнх” хэмээн зарж буй энэ үйлдэл нь цэвэр луйврын нэг хэлбэр бөгөөд хувь хүмүүсийн хайрч, хуурсан баталгаагүй бүтээгдэхүүн байж болох тул холбогдох байгууллагуудаас иргэдийг таньж мэдэхгүй хэвийн боовыг худалдаж авахгүй байхыг анхааруулж байгаа аж.

Эх сурвалж: wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих