Хархорингийн мөрийтэй тоглоомын газар
Хархорин худалдааны төвийн шинээр баригдсан өвлийн байртай худалдааны төв дотор махны худалдааны дэргэд “Аз лото” нэртэй мөрийтэй тоглоомын газар байгуулагдан хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар ойр хавийн наймаа эрхэлж буй хүмүүс мэдээлсэн байна.
Иргэдийн мэдээлэл дээр үндэслэн цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн ийм төрлийн газруудад шалгалт хийх учиртай байдаг. Ямартай ч “Аз лото” нэртэй энэхүү мөрийтэй тоглоомын газар нь цөөнгүй хугацаанд ажиллаж байгаа ба зах дээр зогсдог залуучуудаас гадна өөр газраас ч бас хүмүүс ирж тоглодог аж. Энэ талаар холбогдох газруудад нь иргэд мэдээлэл хүргүүлсэн бөгөөд шалгаж, арга хэмжээ авахыг нь хүлээж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: