Монгол улс Ємнєговио Хятадад vvрд алдах вий
-Говийн ганц айлын дутууг хятад эрчvvд гvйцээж байна-
-Доржийн охин хятад залуутай сууж гэнэ ээ.
-Хятад ч гэж уг нь монгол юм гэсэн. Эцэг, эх нь их гvрний нєлєєнд автаад л хятад нэр єгсєн юм гэнэ билээ.
Хєєрхий минь, монгол хvнтэй сууж байгаа нь овоо шvv дээ. Иймэрхvv яриа хєєрєє ємнєговьчуудын дунд сэм сэмхэн єрнєх нь элбэгшив. Хятад залуус єєрсдийгєє монгол хvн гэж “хошгируулаад” говийн бор бvсгvйчvvдийг маань эзэмдэх болжээ. Энэ нь одоохондоо БНМУ-ын нутаг Монгол Улсын нvvрс экспортлох бааз гэгдэж байгаа ч ємнийн шаргал говь маань эцэстээ Хятад гvрний нэгэн хэсэг болох вий гэсэн харамслыг тєрvvлэх болов.
“Монголоос БНХАУ руу нvvрс тээвэрлэж байгаа тээврийн жолооч нар Монгол, Хятадад тус бvр нэг гэртэй болчихсон байдаг. Зарим нь бvр хэд, хэдэн хvvхэдтэй ч болчихсон байгаа” гэж Ємнєговийн уугуул нэгэн нєхєр маань хэлэхэд хэрэгт дурлан доорхи баримтыг яриулсан билээ. Ємнєговь аймгийн Цогтцэций суманд дэрсхэн хятад жаалууд єсч торниж байна. Тэд єєрсдийгєє монгол уу, хятад уу гэдгээ мэдэхгvй яваа. Єєрєєр хэлбэл, хятад хvнтэй их харилцаад байвал хятад, монгол хvнтэй их харилцвал монголжуу болж єсч магадгvй. Гэтэл эрлийз хvvхэд тєрvvлсэн тэр монгол эхийн амьдарч суугаа бvс нутагт хятадууд их байсан болоод л хятад хvний хvvхдийг гаргасан байгаа шvv дээ. Тэгэхээр, тэдгээр бяцхан жаалууд хятад хvн болж єсєх нь зайлшгvй. Ємнєговь аймаг 47000 гаруй хvн амтай (2005 оны байдлаар). Энэ бол Оюутолгой, Тавантолгой тєслvvд эхлээгvй байх vе. Тэгвэл одоо энэ тоо 70 гаруй мянгад хvрээд байгаа бєгєєд шинээр ирэгсдийн ихэнх нь гадаадууд, тэр дундаа хятадууд байна.
Улс эх орныхоо эрх ашгийн тєлєє В.Путинтай ч тэрсэлдэж чаддаг А.Аладин гэгч эрдэмтэн манай хойд хєршид бий. ОХУ-БНХАУ-ын харилцааг судалдаг энэ эрдэмтэн эрх баригч “Нэгдмэл Орос” намын гишvvн байж. Гэтэл дарга В.Путин, Д.Медведев нар нь Алс Дорнод дахь цэргийн тойргийн бие бvрэлдэхvvнийг цомхтгох шийдвэр гаргасны дараа намын батлахаа урж, эрх баригчдыг шийдвэрээ єєрчлєхгvй бол бусад гишvvдийг ч дагалдахыг уриалж байлаа. Тvvний “ОХУ Алс Дорнодыг vvрд алдаж магадгvй” хэмээх алдарт нийтлэлд “Алс Дорнодод одоо зургаан сая орос хvн амьдарч буй бол хэдхэн алхмын (хилийн) цаана 141 сая хятад язганалдаж байгаа. Дайн эхлэхгvй байсан ч тун удахгvй Алс Дорнод дахь хятадуудын тоо оросуудаас илvv гарна. Бид тэдэнд зэс, алт, вольфрам, молибден, ванади зэрэг ашигт малтмалыг их хэмжээгээр нийлvvлж байгаа. Энэ металлууд тун удахгvй танк, онгоц, пуужин болоод орж ирэх болно” гэсэн байдаг билээ. Гэтэл Ємнєговьд хэдэн хятад байгааг хэн ч мэдэхгvй байна. Тэр ч байтугай аймгийн захиргаанд ч бодит тоо баримт байхгvй, єнгєрсєн оны аравдугаар сарын байдлаар 3800 хятад хvн байгаа гэсэн тоо хэлж байсан юм. Энэ бол бодит байдлаас хэтэрхий дарсан тоо баримт билээ. Ялангуяа урд талын сумдаар хятадууд хэтэрхий их байгаа талаар тэндээс ирсэн хvн болгон ярих юм билээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валютаар худалдаа хийхийг хориглосон хууль бий. Гэтэл энэ аймгийн зарим сумдад дэлгvvрvvд нь юаниар гvйлгээ хийдэг, тєгрєг гаргасан хvнд ихэд дурамжхан ханддаг, дургvй нь хvрвэл гvйлгээ хийдэггvй тухай сонсоод vнэхээр гайхсаныг нуух юун. А.Аладины нийтлэлд 2018 оны vед Алс Дорнод дахь хятад иргэдийн тоо тэнд амьдарч байгаа зургаан сая оросуудаас илvv гарч чадах юм байна.
Тэгвэл 50 гаруй мянган хvн амтай Ємнєговийг хэдэн он гэхэд залгих бол. Гаднаас хvн оруулж ирдэггvй юм аа гэхэд дээр єгvvлсэн “эрлийзжvvлэх бодлогоор” хэдхэн жилийн дотор дєнгєнє. АНУ, ОХУ-ыг ч дєнгєчихєєд байгаа “Ямхын бодлого” гэдэг нь энэ. Энэ ажлаа ч их идэвхтэй хийж байгаа бололтой. Ємнєговь аймгийн талаар мэдээлэл авахаар албан ёсны вэбсайтад зочилбол онц мэдээлэл байсангvй. Илvv ихийг мэдэхээр Google-д орж “Ємнєговь” гэж хайвал ёстой нэг дэлгэрэнгvй гэхэд дэлгэрэнгvй мэдээлэлтэй нэг илэрц гарч ирдэг юм байна. Линк нь http://hi.baidu.com/815816/blog/itembd83-633e57c4844ac4b5f71.html. Харин энд тэнд нь хятад бичиг байхаар нь гайхаж, http://hi.baidu.com/ гэх vндсэн нvvр хуудас руу нь ортол “улаан хятад” сайт байв. Тэгсэн атлаа Монгол Хятадын хооронд болсон бvх vйл явдлын мэдээлэл байна гээч. “Манай аймаг нь…” гэж байгаад л авч єгсєн байна лээ, орж vзнэ биз.
Бас нэг зvйл. Ємнєговьд vйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад нэрээ бvртгvvлэх бизнес Ємнєговьд хvчээ авчээ. Хятадын хєрєнгє оруулалттай уурхайнууд “Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн ажилчдын 90 хувь нь монголчууд байх ёстой” гэсэн хуулийн заалтыг “аргалах”-ын тулд 900.000 тєгрєгийн цалинтай ажлын байрны орон тоон дээр монгол хvнийг ажилчнаараа бvртгэн авдаг, гэхдээ тэр монгол ажил хийхгvй, хятад хvн ажил хийдэг аж. Vvнийхээ шанд монгол хvнд 300 орчим мянган тєгрєг єгєх бєгєєд ажлаа хийж буй хятад ажилчин 600.000 тєгрєгєєр цалинжин ажилладаг ажээ. Энэ завсраа “эрлийзжvvлэх” ажлаа давхар хийдэг байж таарна. Єєрєєр хэлбэл, монгол хvн ажиллуулдаг гэсэн Хятадын компаниуд ачир дээрээ эх орон нэгтнvvдээ ажиллуулдаг байж магадгvй нь. Зарим нэг ємнєговьчууд нэрээ бvртгvvлснийхээ тєлєє л хотынхонд бол сарын цалинг аваад хэвтэж байдаг аж. Энэ байдал англичууд шинэ тивийг колоничилж байсан аргыг эрхгvй санагдуулж орхисон. Тэд нутгийн индианчуудад газар ашигласны тєлбєр гэж сул цалин єгєєд, ажил хийлгэлгvй архиар угжсаар дарж авсан байдаг. Архиар угжих ч шаардлагагvй, ажил хийхгvй мєнгє олсон хvмvvс єєрсдєє архи авч уугаа биз. Манайхан хvн л юм чинь тэдгәэр индианчуудаас юу нь л єєр байв гэж. Ємнєговьд нэг иймэрхvv л юм болж байна гэнэ дээ.
Х.Батсайхан
URL: