Цагаан-Уулын молибдений ордын 20 хувийг 10 сая доллараар худалджээ

Хөвсгөлийн Цагаан-Уул сумын молибдений ордыг “Moly world” эзэмшдэг бөгөөд тус компани уг ордынхоо 20 хувийг “Origo part ners”-д худалдсан тухай “Stock market wire” мэдээлэв. 10 сая долларын үнэд хүрсэн дээрх хувийг эзэмшсэнээр “Origo partners” компани олборлолт бүрээс 20 хувийн ашиг хүртэх аж.

Молибдений нөөцөөр БНХАУ дэлхийд тэргүүлдэг бөгөөд уг түүхий эдийн нийт үйлдвэрлэлийн 35 хувийг эзэмшдэг тус улс экспортын хэмжээгээ багасгасан нь “Moly world”, “Origo partners”-ийн нэгдэлд нөлөөлсөн бололтой. Одоогоор уг ордын нөөцийг 120 сая тонн хэмээн тооцоолж байгаа бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Крис Риннин энэ ордыг дэлхийн жишигт нийцүүлэн ашиглахаа мэдэгджээ.

Т.ЖИГҮҮР


URL:

Сэтгэгдэл бичих