Н.Алтанхуяг: Утаатай тэмцэхэд 250 тэрбум төгрөг зарцуулсан ч байсаар байгаа… зуухаа зөв галла гэсэн шүү дээ

4e4711fb872704e3original

 

Галаа түлж чадахгүй байгаа нийслэлчүүдийг шүүмжилсэн Н.Алтанхуяг энэ удаагийн  “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаараа  -Утааны талаар телевизээр ярихдаа ир­гэд рүү буруугаа чихэн, хэлэлцүүлэг хийж, гал түлэхийг тайлбарлаж байгаа харагдлаа. Зуух тараахаас өөр юу хийх вэ? гэсэн асуултанд ингэж хариулжээ.
-“Утаа” гэдэг сэдвээр эхний шийдлийг танилцуулсан. Дараа жилийн өвөл хүртэл юу хийхээр төлөвлөснөө танилцуулсан.  Зуух тараахаас өөр ямар ажил хийхээ ч ярьсан. Иргэд, аж ахуйн нэгж, нийслэл юу хийх вэ, Засгийн газар юунд анхаарахаа ярилцаж, ажлаа эзэнтэй болгосон. Энэ ажлыг хариуцаж аваад сар арай хүрээгүй ч 18 удаа хуралдсан.

Утаатай тэмцэхэд 250 тэрбум төгрөг зарцуулсан ч  байсаар л байна. Өмнө нь ямар ажил хийгээд юу нь болж, бүтээгүйг анхаарч авсан. Бүх зүйлд ганц, хоёр хүнийг буруутгах ёсгүй. Утаатай бид хамтдаа тэмцэж байж сална. Өнөө өглөөнөөс санаа дагаад ч юм уу утаа багасах шинжтэй байна гэсэн.

Зуухаа зөв галла гэсэн шүү дээ. Иргэдийн ч буруу биш юм билээ. Нэг өдөр зарлаж байгаад бүх айлыг нэг цаг, минутад зөв галлуулчих юмсан. Энийг жижиг зүйл гэж битгий бод. Дараа жилийн өвөл хийх ажлаа бид 10-аад зүйлд тодорхойлоод тавьчихсан. Жишээ нь, байгалийн гаралтай утаа бага гаргадаг нүүрс байдгийг хэн ч ашиглаагүй байна. Шинэчлэл гэдэг чинь сэтгэл гаргаж хийдэг ажил болохоос мөнгөөр зодож хийдэггүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих