Б.Бат-Эрдэнэ Ц.Шаравдорж нар гишүүнчлэлээ сэргээж МАХН-д элслээ

36424Саяхнаас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Ц.Шаравдорж нарыг МАХН-д эргэлт буцалтгүй орохоор болсон талаар мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэн болж таарлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Шаравдорж нар МАХН-ынхаа гишүүнчлэлээ сэргээж өнөөдөр алба ёсоор батлахаа авч байгаа аж.  Ингэхдээ Ц.Шаравдорж МАХН-ын Генсек болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дэд даргаар очиж байгаа аж.

Ц.Шаравдоржийн хувьд цагтаа МАХН-ын дарга Н.Энхбаярын удирдлагад ажиллаж явсан. Ядарсан цагт түшиг болж, түүнийг дагахыг үгүй гэх газаргүй. Тиймээс ч Ц.Шаравдоржийг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээн улс төрийн карьерээ дахин өөрөөр эхлүүлэх нь гэсэн таамаглалыг улс төрчид дэвшүүлээд байсан юм. Түүнийг туршлагатай төдийгүй хуулийн чиглэлээр мэргэшсэн цөөн улстөрчдийн нэг хэмээдэг.

Саяхан болж өнгөрсөн Говь-Алтай аймгийн дахин сонгуулиар МАН-ын УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ц.Шаравдорж нар МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай хамтдаа яваад иржээ.

 

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг
http://www.shuurhai.mn/?p=62011

URL:

Сэтгэгдэл бичих